Х.НЯМБААТАР:Ирэх жил 465 автобус нийтийн тээврээс хасагдана

2023-12-15 255 0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар: Ирэх жил 465 автобус нийтийн тээврээс хасагдаж байгаа. Гэтэл 2009 онд орж ирсэн автобуснуудын төлбөрийг нэг ч компани буцаан төлөөгүй. Тиймээс энэ удаагийн парк шинэчлэлээр гэрээгээ шинэчлэн байгуулж, зээлийн эргэн төлөлтийн графикаа гаргаж, өмнөх өр төлбөрөө төлөх ёстой. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд тодорхой хэмжээний урьдчилгаа төлбөр төлөөд лизингээр автобус авах боломжтой. Шинээр оруулж ирсэн 10 гаруй автобусны шил, цонхыг хагалсан асуудал гарсан. Тиймээс урьдчилгаа барьцаа заавал авна.

Холбоотой мэдээ