Өчигдөр Баянбүрдийн тойрог орчимд гэмтлийн улмаас тог тасарч, оройдоо хэвийн болсон гэв

2023-12-15 319 0

 

Өчигдөр орой Баянбүрдийн тойрог орчимд тог тасарчээ.

Иймд тог тасарсан шалтгаан болон цахилгааны хязгаарлах хуваарь гарах эсэх талаар холбогдох байгууллагуудаас тодрууллаа.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас тодруулахад “Гэнэт гэмтэл гарсны улмаас Баянбүрдийн тойрог орчимд тог тасарсан. Өчигдөр 18:00 цагийн үед гэмтэл гараад оройдоо буюу 21:00 цагийн үед хэвийн болсон. Цахилгаан хязгаарлалтын хуваарийн тухайд манай байгууллагад таслалт хийгдэнэ гэсэн албан ёсны мэдээлэл ирээгүй” гэв.

Түүнчлэн Эрчим Хүчний Яамны зүгээс ОХУ-аас эрчим хүч хэвийн нийлүүлнэ гэсэн учраас цахилгаан хязгаарлах хуваарь гаргах шаардлагагүй байгаа гэлээ.

Холбоотой мэдээ