УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр БХБ-ын сайд эрчим хүч, түлшний асуудлаар санал хэлэв.
Сайд Ц.Даваасүрэн “Байгалийн баялаг буюу алт, зэс, нүүрснээс орж ирж байгаа мөнгөн дээр бэлэнчлэх сэтгэлгээ бий болгоод юм хийхээ больсон байна. Юм хийх сэтгэлгээгүй байх нь хараат байдлыг бий болгоод байна.
Манай улстөрчид эрх мэдлээ яаж хадгалж үлдэхээ тэргүүнд тавиад байна. Улс орны эрх ашиг, үндэсний аюулгүй байдлаа хамгаалах нэгдсэн бодлого алга. Яриад л байдаг, хийхгүй байна.
Жишээлбэл бид 10, 20 жил утаа ярьсан. Шахмал түлшний үйлдвэртэй болсон, утаа буурсан.
Улс төрд яаж үлдэх вэ гэдгээ хойш нь тавья. Бид нарт сэтгэл дутаад байна. Улс орон чинь балрах гээд байгааг бодох хэрэгтэй болсон улс төрчдөө.
Бидэнд занар, нефть, нүүрс, метан хий байгаа хэрнээ эрчим хүчний хараат. 2024 онд баларна шүү гэдгийг Эрчим хүчний сайд байхдаа зөндөө хэлсэн. Тийм учраас одоо ашиглалтад орж байгаа батарей хуримтлуурын станц, ТЭЦ-IV ДЦС-ыг 100мВТ-аар өргөтгөж өгсөн. Ингээгүй байсан бол өнөөдөр гал алдаад суух байсан.
Ирэх жил Дорнодын 50мВТ-ын цахилгаан станц ашиглалтад орох байх. Том цахилгаан станц барья гэхээр мөнгөө гаргадаггүй” гэв.
0 cэтгэгдэлтэй