Цагдаагийн байгууллагад 2023 оны энэ сарын 10-ны өдрийн 20:15 минутад Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх станц дээр “Бусдад зодуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс шалгахад тус шатахуун түгээх станцын түгээгч эмэгтэйн зүгээс шатахуун дуусаж байгаа тул түгээлтээ зогсоож байгаа талаар дараалал үүсгэн зогсож байсан иргэдэд мэдээлэл хүргэхэд дугаарлаж байсан тээврийн хэрэгслийн жолооч, 29 настай эрэгтэй яагаад бензин өгөхгүй зогсоож байгаа юм бэ гэх шалтгаанаар биед нь халдаж түлхэн унагасан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Хохирогч эмэгтэйн биед гэмтэл учирсан эсэхэд шинжилгээний байгууллагад шинжээч томилсон бөгөөд одоогоор шинжилгээний дүгнэлт гараагүй байна гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.
0 cэтгэгдэлтэй