АТГ-аас Өмнөговь аймгийн ханбогд сумын засаг даргыг шалгаж эхэлжээ

2023-12-08 248 0

УИХ-ын Хянан шалгах түр хорооноос ирүүлсэн албан бичгийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль зөрчин Монгол Улсын газар нутгийг БНХАУ-ын компаниудад хууль бусаар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавихаар болсон байна.

Холбоотой мэдээ