Өнөөдөр зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна

2023-12-07 190 0

Билгийн тооллын өвлийн эхэн сарын 25 буюу “Зулын 25” өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг монголчууд эртнээс бэлгэшээж, зул өргөн, буян үйлдэхэд зориулсаар ирсэн. Учир нь эрдэмтэн, судлаачдын ном зохиолд бичсэнээр бурхан шашныг үндэслэгч Богд Зонхова нь зургадугаар жарны “Алан унжлага” хэмээх гал тахиа жил 1357 оны  өвлийн эхэн сарын 25-ны үүрийн шаргал гэгээ татахуйд орчлонд мэндэлсэн байна. Мөн Богд Зонхов наймдугаар жарны шороон гахай жилийн 1419 оны аравдугаар сарын (өвлийн эхэн сар) 25-ны үдэш таалал төгсжээ.

Түүнээс хойш бурхны шашинтан хэн боловч энэ өдрийг “Зулын 25” хэмээн нэрийдэж, зул өргөн, буян үйлддэг их дүйчин өдөр болгосон байна. Энэ өдөр үйлдсэн буян хэдэн мянгаар арвиждаг гэж үздэг. Тиймээс нүгэл үйлдэхийг цээрлэдэг. Энэ өдрөөс хойш мал төхөөрөхийг мөн цээрлэдэг.

Өнөөдөр МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж энэ өдөр номын айлдвар айлдаж, сүсэгтэн олонд тэтгэн ариусгах нэг өдрийн сахил хүртээнэ.

Холбоотой мэдээ