Ш.Чанрав Данид болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ

2022-11-21 418 0


Дани улсад болж байгаа пауэрлифтингийн насанд хүрэгчдийн ДАШТ-д манай улсаас долоон тамирчин өрсөлдөж байна.

Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээлснээр тэмцээний эрэгтэйчүүдийн -120 кг-ын жинд Ш.Чанрав хэвтээ шахалтын төрөлд цээжнээс 322.5 кг-ыг шахсанаар хүрэл медаль хүртлээ. Энэ нь уг тэмцээнээс авсан Монголын багийн анхны медаль болов. Тэр үүнээс гадна суулт, таталтын төрөлд өрсөлдсөн ч медалийн тавцанд гараагүй.

Ш.Чанрав цээж шахалтын төрлөөр ДАШТ-ээс өмнө нь нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байв.

Монголын багийн дасгалжуулагчаар Д.Баттулга ажиллаж байгаа юм.

Холбоотой мэдээ