Улаанбаатар хотын авто зам дээрх дундаж хурдыг тооцож гаргалаа

2023-12-06 247 0

Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвөөс “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Хот хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд автозамын түгжрэлийг бууруулах холбогдох судалгааны ажлууд хийсэн. Энэхүү түгжрэлийн судалгаа нь Улаанбаатар хотын нийт автозамууд дээрх хурдын тооцооллыг шинэлэг арга ашиглаж хийснээрээ онцлогтой. Тодруулбал, нийтийн тээврийн төлбөрийн мэдээлэл дээр үндэслэн автобусны картын уншилт бүр дээрх өгөгдөл буюу автобусны чиглэл, төлбөр хийгдсэн хугацаа, суух/буух, автобусны буудлын нэр, буудлын байршил, тээврийн хэрэгслийн ID зэргийг ашиглан хийжээ.

Нэг үгээр, нийтийн тээврийн төлбөрийн мэдээллийг ашиглаж Улаанбаатар хотын нийт замууд дээрх дундаж хурдыг тооцоолжээ.

Гарсан үр дүнгүүдийг бүсчлэлээр харуулбал,

1. Хотын төвийн Их тойруугийн бүс буюу 1-р бүсэд дунджаар 12.4км/цаг – 16.4км/цагийн хурдтай

2. Хотын төвийн хэсгийн зүүн бүсэд дунджаар 14.9км/цаг – 16.4км/цагийн хурдтай

3. Хотын төвийн хэсгийн баруун бүсэд дунджаар 14км/цаг – 16км/цагийн хурдтай

4. Хотын хойд бүсэд дунджаар 17км/цаг – 18км/цагийн хурдтай

5. Хотын зүүн бүсэд дунджаар 20.3км/цаг – 23.3км/цагийн хурдтай

6. Хотын урд бүсэд дунджаар 14.4км/цаг – 16.9км/цагийн хурдтай

7. Хотын баруун урд бүсэд дунджаар 28.6км/цаг – 29км/цагийн хурдтай

8. Хотын баруун хойд бүсэд дунджаар 16.6км/цаг – 17.3км/цагийн хурдтай

9. Хотын зах хэсгийн баруун бүсэд дунджаар 17.9км/цаг – 20.7км/цагийн хурдтай байна.

Улаанбаатар хотын авто зам дээрх дундаж хурдыг тооцож гаргалаа

Их тойруугийн бүсэд өдөрт дунджаар 12.4км/цаг-16.4км/цаг буюу хамгийн бага хурдтай байна. Энэ нь автомашинуудын зам дээр өнгөрүүлж буй хугацаа хамгийн урт, түгжрэлтэй байгааг илэрхийлж байна.

Холбоотой мэдээ