Л.Туруунаа “Парис-2024” паралимпад оролцох эрхээ авав

2023-12-06 168 0

Японы нийслэл Токио хотод пара жүдо бөхийн “Парис-2024” паралимпын эрх олгох гранпри тэмцээн болов.

Тэмцээний эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Л.Туруунаа алт, эрэгтэйчүүдийн +90 кг-ын жинд “Ханжоу-2022” Азийн пара наадмын аварга Д.Ганбат, -90 кг-д Б.Баттөгс нар хүрэл медаль хүртжээ.

Дасгалжуулагчаар Б.Нарантуяа, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар нар ажилласан байна.

Холбоотой мэдээ