Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав: энэ үгээ буцааж авах хэрэгтэй. Уучлал гуйх ёстой

2023-12-05 215 0

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ: Хянан шалгах хорооны гишүүд, УИХ-ын гишүүд үүнийг анхаарч ажиллах ёстой. Стратегийн ордуудын арваас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр борлуулсан байх ёстой. Оюутолгой, Эрдэнэт, Тавантолгой нийт 17 ордын хэд нь стратегийн орд билээ. Энэ бүгдийн арваас доошгүй хувийг нь. Хөрөнгийн биржээр борлуулснаар сүүлд нь бид нэг нэгнээ хардахгүй ингэж суухгүй байнгын хяналт тавих эздийг нь тодхуулчихна. Ингэхээр хүн эзний ёсоор хандана. Хүн өөрийнхөө бизнест хяналт тавина. Бидний өсөлт хөгжил ярьж байх цагийг иймэрхүү сонсгол барчих гээд байна шүү дээ. Тиймээс бидний хэдэн нөхөд Монголын хөрөнгийн биржээр стратегийн ордын арван хувь зарагдах ёстой гэсэн заалт оруулсан. Энэ хэрэгжихгүй байна. УИХ хууль хэрэгжихгүй байгаа зайг хянах ёстой. УИХ төрийн албан тушаалтнуудыг хаана алдаа оноо гаргасанг хянах ёстой. Тэнд нь шалгалт явуулж, тэднийг шахах ёстой болохоос хувийн хэвшил, хувьцаат компани, орон нутгийн өсчит компаниудыг ингэж авчирч шалгадаг энэ асуудлыг цаашид бид аль болох багасгах хэрэгтэй. Гэхдээ хянан шалгах хорооны ажил байгаа олсон зөв ажил болсон. Цаашид уул уурхайн биржээ тогтвортой ажиллуулах ёстой.

Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав: Би 2010-2015 онд ерөнхий прокуророор ажиллаж байсан. Цогтбаяр гишүүний ярьж байгаагаар энэ үйл явдал 2017 онд болсон юм шиг байна. Энхболд гэх хүн хаанахынх, хэнийх, ямар хүн гэдгийг мэдэхгүй юм байна. Огт мэдэхгүй. Өнгөрсөн сонгуулиар сошиалаар тийм зүйл явсан. Сонгууль хийж байгаа юм байна л гэж бодсон. Сая УИХ-ын чуулган дээр албан ёсоор Хууль зүйн сайд хэллээ. Үүнийгээ сайн нягталж байж яриарай. Хүний нэр төрд халдах, хууль дээдлэх ёсыг сахих асуудал. Ийм албан ёсны газар хууль зүйн үр дагавартай байдаг шүү. Огт тийм зүйл байхгүй. Тийм зүйл болоогүй. Энэ үгээ буцааж авах хэрэгтэй. Уучлал гуйх ёстой. Тэр үед би харин Хууль зүйн сайдын алба хашиж байсан байх. Мэдэхгүй юм байна лээ. Сошиалаар явдаг зүйлийг шүүрч аваад сайн нягтлахгүй ярих буруу л даа.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Д.Дорлигжав прокурорыг ирсэн дээр асууя. Шинжээч ямар үндэслэлээр Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав нарыг нэгдмэл сонирхолтой этгээд гэж үзсэн бэ?

Женеральтек компанийн эцсийн өмчлөгч Х.Болдбаатар. Х.Болдбаатар нь Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн эхнэрийнх нь төрсөн дүү. Энэ Хөгжлийн банкин дээр гарч ирж байсан компани байна. 8 тэрбумын зээл аваад 7.9 тэрбумыг бэлнээр авсан гэж гарч ирж байсан компани. Батболд хувьцаа эзэмшигч одоо 100 эзэмшиж байгаа. Х.Болдбаатарын хүү. Батболд нь News.mn сайтын эрхлэгч гэсэн. Мөн үү? За тийм байна.

Б.Батболд нь Глобал аппарел лимитед ХХК-ийг Д.Баатар гэх хүнтэй хамтран эзэмшдэг. Д.Баатар нь Д.Дорлигжав прокурорын төрсөн дүү нь юм байна. Ийм байдлаар нэгдмэл сонирхолтой гэж гарч ирж байгаа юм.

Холбоотой мэдээ