Г.Занданшатар хорих ангид ял эдэлж буй иргэн Д.Мөнх-эрдэнэтэй биечлэн уулзлаа

2023-12-05 186 0

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр ШШГЕГ-ын харьяа 441-р нээлттэй хорих ангид ял эдэлж буй иргэн Д.Мөнх-Эрдэнэтэй биечлэн уулзаж, хорих ангийн нөхцөл байдалтай танилцлаа.

Өнгөрсөн хугацаанд УИХ-ын даргын зүгээс эрх нь зөрчигдөж буй талаар иргэн Д.Мөнх-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн газар дээр нь хяналт шалгалт хийж, тайлагнах үүргийг холбогдох хүмүүст даалгасан.

Тэрбээр уг асуудлыг чуулганы индэр дээрээс удаа дараа сануулж, хүний эрхийн зөрчил гарсан байж болзошгүй газар бүрт хүрч ажиллах ёстойг ХЭҮК-ийн дарга томилогдох үеэр ч хөндсөн билээ. Тэгвэл өнөөдөр иргэн Д.Мөнх-Эрдэнийн гомдлын дагуу ХЭҮК-ийн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэнгийн хамт хорих 441-р ангид ажиллаж, ирүүлсэн гомдлын дагуу ярилцлаа. Уулзалтын дараа УИХ-ын дарга Г.Занданшатар, хууль засагладаг оронд хэн ч хэлмэгдэх ёсгүй бөгөөд газар дээр нь нотлох баримтыг шинжлэн судалж, бодид байдалд үнэн зөв дүгнэлт хийхээр ажиллана гэв.

Холбоотой мэдээ