Индонези улсын Марапи галт уул ням гаригт дэлбэрч 11 уулчин амь эрсдэж, 12 уулчин ор сураггүй болжээ. Өнөөдөр аврагчид гурван уулчныг аварч эрэн хайж байгаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр галт уул дэлбэрэх үед ойр орчимд нь 75 уулчин байсан. Дийлэнхийг нь аюулгүй аварсан гэв.
Суматра арлын 2,891 метр өндөр Марапи нь Индонези улсад байх 127 идэвхитэй галт уулын нэг юм. Галт уул дэлбэрсний дараа 3 км орчим өндөрт халуун үнс нурмаа цацжээ. Эрх баригчид хоёрдугаар түвшний аюулын дохио зарлаж, галт уулын эргэн тойронд 3 км зайд хөл хорио тогтоов. Галт уулын орчмоос аврагдсан уулчдын зарим нь түлэгдэж бэртсэн аж.
Марапи галт уул 1979 онд оргилох үед хамгийн олон буюу 60 хүн амь эрсдсэн түүхтэй юм.
0 cэтгэгдэлтэй