Гурван сартай хүүхдийн толгойд гэмтэл учруулсны улмаас эмнэлэгт очоод нас барсан

2023-12-01 274 0

Томчууд маргалдаж байгаад нялх хүүхдийн биед гэмтэл учруулсны улмаас эндсэн хэрэг гарчээ.

Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр 2023 оны арваннэгдүгээр сарын 30-ны 23:40 цагт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцнаас “Толгойдоо цохиулсан хүүхэд хүргэгдэн ирсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад урьдчилсан байдлаар насанд хүрсэн хүмүүс маргалдаж байгаад гурван сартай охины биед гэмтэл учруулж, улмаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаад амь насаа алдсан байна.

Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг мэдээллээ.

Холбоотой мэдээ