Шинэ жилээр дөрөв хоног амарна

2023-12-01 191 0

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд “Нийтээр тэмдэглэх баярын өдөр” улс орны хэмжээнд бүх нийтээр амарч, баяр болгон тэмдэглэнэ гэж заасан.

Уг хуульд зааснаар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр буюу арванхоёрдугаар сарын 29-нд нийтээр амарна. Энэхүү өдөр нь баасан гарагт тохиож байгаа юм. Тэгвэл арванхоёрдугаар сарын 30, 31, 2024 оны нэгдүгээр сарын 2-нд бүх нийтээр үргэлжлүүлэн амрах хуваарь таарч байна.

Улмаар 2024 оны нэгдүгээр сарын 2-ны мягмар гарагт шинэ оны эхний ажлын өдөр тохиож байна.

Холбоотой мэдээ