УИХ-ын намрын нэгдсэн чуулганы хуралдааны үеэр шатахуун орон нутагт яагаад тасраад байгаа талаар салбарын сайд ярилаа.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Дизель түлшний үнэ хурдан өсөж байна. Нийлүүлэлт нь хэвийн байгаа бол яагаад ингэж өсдөг юм. 3,700 төгрөг байсан түлш одоо 4,500 төгрөгөөр олдож байна. Цаашдаа шатахууны үнэ өсөх юм уу?
УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар: Шатахууны нийлүүлэлт хэвийн байгаа. 102 мянган тонн дизель түлш арваннэгдүгээр сарын 1-25-ны хооронд орж ирсэн. Өмнөх жилүүдтэй харьцуулахад 35 мянган тонноор илүү. Тэгэхээр ОХУ-аас импортолж буй шатахууны нийлүүлэлт хэвийн байгаа гэсэн үг.
Уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн экспорт нэмэгдэж байгаа учраас дизель түлшний хэрэглээ өссөн. Та хэвлэлийн мэдээ хараад байх шиг. Надаас асууж байгаа сурвалжлагч өөрийнхөө өнцгөөс асууснаа тастаж тавиад байгаа учраас танд буруу мэдээлэл хүрээд байна.
Өнөөдрийн байдлаар өвлийн түлшийг дөрвөн компани л Монголд нийлүүлж байна. Есдүгээр сарын 21-нээс өмнө 14 компани нийлүүлдэг байсан. Арваннэгдүгээр сарын үнийг 930 ам.доллар хэмээн ОХУ-аас зарласан. Харин энэ сард 850 ам.доллар гэсэн үнэ өгч байгаа. ААН-үүд өөрсдийн мөнгөөр авч байгаа учраас ингэж зар гэх боломжгүй.
Шатахуун түгээх газарт хямдхан байгаа учраас зарахгүй. Харин бөөнөөрөө илүү үнэтэй байгаагаас бол ийм асуудал үүссэн. Үүнийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай хамтарч ажиллаж байгаа. Энэ салбар жилийн хоёр тэрбум ам.долларын эргэлттэй. Төрийн мөнгө байхгүй, зөвхөн ААН-үүд өөрсдөө авч байгаа.
БНХАУ-аас авч буй дизель түлшний хэмжээг нэмэгдүүлсэн. Тус улс импортлогч учраас хүссэн хэмжээгээрээ манайд нийлүүлж чадахгүй. ОХУ нийлүүлэлтээ өнгөрсөн жилийнхээс давуулсан байдлаар өгч байна.
8-9 дүгээр сард хангалттай нөөцийг хуримтлуулсны үндсэн дээр 20 хоногийг гачигдалгүй давж чадсан. Гэхдээ 20 хоногийн хугацаанд үүссэн асуудлаас гарч чадахгүй яваад байна. Арванхоёрдугаар сарын 15-аас ОХУ-ын өвлийн түлшний хэрэглээ дотооддоо хүрэлцэж эхэлбэл манайх руу захиалгын хэмжээнээс илүү өгнө гэсэн. Бид 140 мянган тонн шатахууныг хүсэж байгаа.
0 cэтгэгдэлтэй