Нийслэлийн оршин суугчдын толгойны өвчин болсон авто замын түгжрэл хүрээлэн буй орчныг бохирдуулах, түлш шатахууны зардлыг өсгөх зэргээр олон талын гарз хохирлыг дагуулдаг. Вашингтоны их сургуулийн саяхны нэгэн судалгаагаар авто замын түгжрэлээс болж цусны даралт ихэсч, энэ зовиур нь 24 цаг хүртэл хугацаанд үргэлжилдэг болохыг сануулжээ.
Уг судалгаагаар замын түгжрэлээс үүссэн агаарын бохирдол нь цусны даралт нэмэгдэхэд нөлөөлдөг гэжээ. Өөрөөр хэлбэл натри ихээр агуулсан хоол хүнс хэрэглэж байгаатай адил хэмжээнд цусны даралтыг өсгөж зүрх судасны үйл ажиллагааг доголдуулдаг байна. Тээврийн хэрэгслээс гарч буй утаанд удаан хугацааг өнгөрүүлэх нь амьсгалын замын өвчлөл, багтраа өвчнийг хүндрүүлэх шалтгаан болдог аж. Тэр дундаа бага насны хүүхдүүд тээврийн хэрэгслийн утаанаас үүсэлтэй амьсгалын замын өвчлөлд олноороо өртдөг байна.
Вашингтоны их сургуулийн Хүрээлэн буй орчны эрүүл мэндийн шинжлэх ухааны профессор эмч Жоел Кауфманы хэлснээр түгжрэлд ороод цаг зогсоход цусны даралт нэмэгдэж, 24 цагийн дотор өөрчлөлттэй хэвээр үлддэг гэжээ. Түүний зөвлөснөөр малтмал түлшээр хөдөлдөг тээврийн хэрэгслийн тоог буруулах нь эрүүл мэндээ хамгаалах хамгийн үр дүнтэй арга юм.
Мөн аль болох түгжрэлд орохоос сэргийлэх хэрэгтэй ба зайлшгүй түгжрэлд орсон тохиолдолд цонхоо хаах, машиндаа шүүлтүүр тавих, агаар солилцоо хийхийг зөвлөжээ. Түүнчлэн нийтийн тээврийн хэрэгсэлд зорчиж буй тохиолдолд замын түгжрэлд орвол амны хаалт зүүх хэрэгтэй гэжээ.
0 cэтгэгдэлтэй