“Гэр хорооллын сэргэлт – СЭЛБЭ ДЭД ТӨВ” хэлэлцүүлэг уулзалт өнөөдөр болж байна. Энэ үеэр дэд төвүүдийн одоогийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн талаар албаныхан мэдээлэл өглөө.
Гэр Хорооллыг Хөгжүүлэх Хөрөнгө Оруулалтыг Дэмжих хөтөлбөр, төслийн зохицуулагч Д.Авирмэд дараах мэдээллийг танилцуулав.
2013 оны Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр хотын хоёр төв, зургаан дэд төвтэй байхаар төлөвлөсөн бөгөөд одоогийн байдлаар Сэлбэ, Баянхошуу дэд төвүүд ашиглалтад ороод байгаа юм байна.
Сэлбэ, Баянхошуу дэд төвийн инженерийн дэд бүтцийн буюу цахилгаан, цэвэр ус, бохир, дулаан, холбоо харилцааны ажил бүрэн дууссан. Одоо дэд бүтцийг ашиглаж эдийн засгийн засгийн таталцал бий болгох орон сууцжуулах, хэрхэн суурьшлын бүс бий болгох талаар хэлэлцэж байна гэдгийг тэрбээр онцлов.
ДЭД ТӨВҮҮДИЙН ТӨЛӨВЛӨЛТ БОЛОН АЖЛЫН ЯВЦ ЯМАР БАЙНА ВЭ?
БАЯНХОШУУ ДЭД ТӨВ
Инженерийн дэд бүтцийн ажил дууссан
Байршил: Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 28, 40 дүгээр хороо
Төсөл хэрэгжүүлэх нутаг дэвсгэр: 162 га
Төлөвлөлтийн хүн ам: 29,000
Төлөвлөсөн орон сууцны тоо: 6,000
- нийгмийн 27 барилга, байгууламж, 800 айлын орон сууцыг төвлөрсөн дулаанд холбосон, жилд 11,000 тн түүхий нүүрсний хэрэглээг бууруулсан.
- Авто замын сүлжээг барьснаар Жанцангийн уулзварын ачааллыг 50% бууруулсан.
- 25,000 хүн цэвэр усны найдвартай эх үүсвэрт холбогдсон
- Цахилгааны эх үүсвэр- 2 (35/10КВт дэд станц)
- Өндөр хурдны интернэт, мэдээлэл холбооны үйлчилгээ авах шилэн кабель, сувагчлалын ажил хийгдсэн.
СЭЛБЭ ДЭД ТӨВ
Инженерийн дэд бүтцийн ажил дууссан
Байршил: Чингэлтэй дүүргийн 14,18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 13,14 дүгээр хороо
Төсөл хэрэгжүүлэх нутаг дэвсгэр: 158 га
Төлөвлөлтийн хүн ам: 23,500
Төлөвлөсөн орон сууцны тоо: 12,000
- нийгмийн 35 барилга, байгууламж, 50 айлын орон сууцыг төвлөрсөн дулаанд холбосон, жилд 7,500 тн түүхий нүүрсний хэрэглээг бууруулсан.
- Авто замын сүлжээг барьснаар 7 буудлын уулзварын ачааллыг 30% бууруулсан.
- 25,000 хүн цэвэр усны найдвартай эх үүсвэрт холбогдох цэвэр усны шугам сүлжээ баригдсан.
- 3,000 өрхийг өндөр хурдны интернэт, мэдээлэл холбооны үйлчилгээ авах шилэн кабель, сувагчлалын ажил хийгдсэн.
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Дараах хоёр дэд төвийн газар чөлөөлөлт нь бүрэн хийгдсэн, барилга угсралт, инженерийн дэд бүтцийн ажлыг хийх компанийг сонгон шалгаруулах шатан дээрээ явж байгаа юм байна.
ДАМБАДАРЖАА ДЭД ТӨВ
2024 онд 100% хүлээлгэж өгнө.
Байршил: Сүхбаатар дүүргийн 16,17,18 дугаар хороо
Төсөл хэрэгжүүлэх нутаг дэвсгэр: 70.7 га
Төлөвлөлтийн хүн ам: 7,105
Төлөвлөсөн орон сууцны тоо: 4,968
63мВт дулааны станц барих ажилд хятадын компани шалгарсан. Энэ жилээс барилга угсралтын ажил нь эхэлсэн бөгөөд хоёр жил үргэлжлэх аж.
ТОЛГОЙТ ДЭД ТӨВ
2024 онд ажил 80,90%-тай байхаар төлөвлөгдсөн
Байршил: Сонгинохайрхан 1, 2, 20, 22, 34 дүгээр хороо
Төсөл хэрэгжүүлэх нутаг дэвсгэр: 138 га
Төлөвлөлтийн хүн ам: 21,105
Төлөвлөсөн орон сууцны тоо: 5,279
ДЭНЖИЙН МЯНГА ДЭД ТӨВ
Зураг төсөл нь хийгдсэн санхүүжилт нь хүлээгдэж байгаа
Байршил: Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хороо
Төсөл хэрэгжүүлэх нутаг дэвсгэр: 131.5 га
ШАР ХАД ДЭД ТӨВ
Зураг төсөл хийгдээд дууссан санхүүжилт шаардлагатай байгаа
Байршил: Баянзүрх дүүргийн 8, 9, 17 дугаар хороо
Төсөл хэрэгжүүлэх нутаг дэвсгэр: 124 га
0 cэтгэгдэлтэй