Сүүлийн зургаан жилд 1533 яллагдагч хар тамхи, мансууруулах бодисны хэрэгт холбогджээ. Тэдний 90 хувь нь 13-35 насныхан, хамгийн бага нь ЕБС-ийн долоодугаар ангид сурдаг 13 настай охин байгаа юм.
/Цагдаагийн байгууллагаас эцэг эх, асран хамгаалагч нар өөрсдөө хар тамхи, мансууруулах бодисны талаар ямар нэгэн мэдэгдэхүүнгүй байгаа нь залуус энэ төрлийн хэрэг, хэрэглээнд хөл алдах нэг хүчин зүйл хэмээн үздэг байна.
Учир нь хүүхдүүд өрөөндөө энэ төрлийн бодис хэрэглэсэн ул мөр бий болж үүнийг ажиглан сэргийлэх боломж байсан нь тогтоогддог байна. Жишээ нь, үнэртэх, цустай зүү тариур илэрч байсныг тухайн үедээ анзаардаггүй гэнэ.
/Залуус мансууруулах бодис хэрэглэж байгаа бол зан ааш өөрчлөлт орж, өөрийгөө тусгаарлаж, ойр дотны хэн нэгний шүүмжлэл болон зөвлөгөөг эсэргүүцэж эхэлдэг. Улмаар бүр гүнзгий хамааралд ороод ирэхээрээ хичээлдээ явахгүй, гэр бүлийнхэнтэйгээ харилцахгүй болох, хүүхэн хараа нь өргөсөх, нүд улайх, ам орчим идээт үрэвсэл гарах, турах шинж тэмдгүүд илэрдэг байна.
Тиймээс эцэг эх асран хамгаалагч нар хүүхдээ сайн ажиглаж, ойр дотно илэн далангүй ярилцаж, хэнтэй нөхөрлөж, чөлөөт цагаа хаана хэрхэн өнгөрүүлж байгаад үргэлж анхаарал тавьж ажиллахыг холбогдох газруудаас зөвлөлөө.
0 cэтгэгдэлтэй