2023 оны Мал, тэжээвэр амьтдын тооллогыг арванхоёрдугаар сарын 7-17-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулахаар болсныг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос мэдээллээ.
Мөн малтай айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй оролцохыг уриаллаа.
Энэхүү тооллогоор
- Мал амьтдын тоо толгойн өсөлт бууралт, сүргийн бүтцэд гарч байгаа өөрчлөлт
- Мал, тэжээвэр амьтдын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл
- Мал аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг
- Малын бэлчээр, хадлан, тэжээлийн хүрэлцээ, хангамж
- Худаг, уст цэгийн бүртгэл төлөвлөлт
- Малчдын ахуйн нөхцөл, орон нутгийн хөгжил
- Малчдын өрх, ам бүл, хөдөлмөр эрхлэлт зэргийг тодорхойлох юм.
Өнгөрсөн онд манай улсад 71.1 сая толгой мал тоологдсон нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болж байв.
0 cэтгэгдэлтэй