Галт зэвсгийн албан татвар төлөгчдийн анхааралд

2023-11-28 174 0

Галт зэвсгийн албан татвар төлөгч албан татварыг жил бүрийн 12 дугаар сарын 1-ний дотор орон нутгийн төсөвт төлнө.

Галт зэвсгийн албан татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ:

1.Өөрийн өмчлөлд байгаа галт зэвсгийг жил бүрийн 12 дугаар сарын 1-ний дотор цагдаагийн байгууллагад бүртгүүлж албан татварыг тогтоосон хугацаанд төлөх, эвдэрч ашиглагдахгүй болсон галт зэвсгийг зохих журмын дагуу бүртгэлээс хасуулах;

2.Галт зэвсгийг өвлөх, худалдан авах тохиолдолд тухайн галт зэвсгийг зохих журмын дагуу ажлын арван өдрийн дотор бүртгүүлж галт зэвсгийн гэрчилгээ авах;

3.Албан татвар төлөгч шилжин суурьшвал оршин сууж байсан газрын нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын бүртгэлээс хасуулан татварын тооцоо хийж шилжин очсон нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад энэ хуулийн 5.1.2-т заасан хугацаанд бүртгүүлэх.

Холбоотой мэдээ