Өнөөдрөөс эхлэн “Өвлийн идэш-2023” махны өргөтгөсөн худалдаа 11 байршилд зохион байгуулагдана. Махны өргөтгөсөн худалдаа арванхоёрдугаар сарын 3-ныг дуустал үргэлжилнэ.
Энэ өдрүүдэд гараас гарт буюу малчид дундын зуучлалгүйгээр нийслэл хотын иргэдэд мах худалдах юм байна.
Мах худалдаалах цэгүүд:
- Баянгол дүүрэг 6 дугаар хороо Улаанбаатар паласын хашаанд Архангай, Хөвсгөл аймаг
- Баянзүрх дүүрэг Тэнгэр плаза худалдааны төв Хэнтий, Сүхбаатар
- Баянзүрх дүүрэг Жуковын талбай Дорнод, Хэнтий
- Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо Тусгаар тогтнолын талбайд Өвөрхангай, Төв,
- Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын зам дагуу Ховд, Увс,
- Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Номин агуулах Булган, Говь-Алтай, Завхан аймаг
- Хан -Уул дүүргийн 20 дугаар хороо “Лавай” худалдааны төв Дорноговь, Дундговь, Өмнөговь
- Багануур дүүрэг Хэрлэн худалдааны төв Сүхбаатар аймаг
- Сүхбаатар дүүрэг 14 дүгээр хороо Долоон буудал Хандгайт 30 дугаар гудамж
- Налайх дүүргийн Налайх зах Дорнод, Говьсүмбэр
- Хан -Уул дүүрэг 15 дугаар хороо Цэнгэлдэх хүрээлэн /Бүх аймгууд/
0 cэтгэгдэлтэй