Цэргийн алба хаагчид эрүүл мэнд, амь насаараа хохирч буй асуудалтай холбоотойгоор Ардчилсан Нам (АН)-аас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Цэргийн анги цэцэрлэг, ясли биш. Энэ бол цэргийн сургалтын үйл ажиллагаа.
Бид цэргийн анги нэгтгэлүүдийг дэндүү шорон шиг байлгаж байна. Буутай цэргүүд манаж, хэн ч орж гардаггүй. Хаалттай учраас тэр дотор юу болж байгаа нь мэдэгддэггүй. Энэ нөхцөлийг өөрчлөх цаг нь болсон.
Зарим УИХ-ын гишүүн “Эмэгтэй хүнийг цэргийн албанд татах” тухай яриад сууж байна. Юу гэсэн үг вэ? Амьдрах чадвартай, тэвчээртэй байдаг учраас эмэгтэйчүүдээ цэргийн албанд явуулъя гэнэ.
Хэрэв Украин шиг нөхцөл байдалд орвол энэ хүмүүс даашинзынх нь хормойд нуугдаад сууж байх нь ээ. Энэ бол зөөлөн суудалд суугаад бодлогогүй болж, нялхарсантай холбоотой” гэв.
0 cэтгэгдэлтэй