“Ногоон автобус”-ны гэх тодотголтой хэргийг Авлигатай Тэмцэх Газар мөрдөн шалгаж байгаа.
Уг хэрэгтэй холбоотойгоор Монгол Улсын сайд асан Ж.Сүхбаатарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал Нийслэлийн Прокурорын Газарт очсон байгааг АТГ-аас өнөөдөр мэдээлэв. Одоогоор прокурорын тогтоол гаргаагүй байгаа аж.
Тодруулбал Ж.Сүхбаатарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татах санал гаргасан юм байна.
Харин хотын дарга асан Д.Сумъяабазарыг яллагдагчаар татах санал гаргаагүй байгаа ч мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгааг АТГ тодотгосон. Одоогоор “ногоон автобус”-ны хэргээр 26 хүнийг яллагдагчаар татжээ.
Ж.Сүхбаатар нь Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ аравдугаар сарын 2-нд гаргасан юм.
0 cэтгэгдэлтэй