Сурагчид 1.4 тонн дахивар цуглуулжээ

2023-11-17 250 0

Байгальд хаягдах хог хаягдлын хэмжээ, сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Хог бидний найз” аяныг Увс аймгийн БОАЖГ, ИТХ, ЗДТГ болон бусад төрийн байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.

Аяны хүрээнд Аймгийн төвийн ЕБ-ын 6 сургуулийн дунд “Дахивраа тушааж, хуримтлалтай болцгооё” арга хэмжээг өрнүүлж, сургуулиуд нийт 1,4 тонн орчин дахин боловсруулах боломжтой хог хаягдал цуглуулсан байна. Тодруулбал 1235 кг хуванцар сав, 93,4 кг лааз, 48,5 кг тос, маслоны сав, 5 кг гялгар уут, 860 ширхэг шилийг дахивар авах цэгт тушааж, 447.300 төгрөгийн хуримтлалыг үүсгэжээ.

Байгаль орчныг бохирдуулах хог хаягдлыг бууруулахаас гадна хогоо ангилан ялгаж, дахин ашиглах ач холбогдлыг хүүхэд залууст таниулж, цаашид өдөр тутамдаа хэвшил болгохыг уг үйл ажиллагааны үеэр уриалж ажилласан.

Аяны хүрээнд хэрэглэхгүй эд зүйлсээ хэрэгцээтэй нэгэнтэйгээ солилцох “Холио, солио” арга хэмжээг Улаангом сумын 6,7,8,10 дугаар багийн төвд зохион байгуулжээ. Үйл ажиллагаанд 40 гаруй иргэд оролцсон бөгөөд байгальд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй онцлог давуу талыг иргэд ойлгож, тогтмол зохион байгуулах хүсэлтийг гаргасан байна.

Холбоотой мэдээ