“Үнэлгээ, мониторинг ба үр дүнгийн шинжилгээ” сэдвийн хүрээнд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон харьяа газруудын удирдах албан тушаалтан, албан хаагчдад сургалт зохион байгууллаа.
Тус яамны Бодлогын баримт бичгийн хэрэгжилт 2022 оны жилийн эцсийн байдлаар 73,9 хувьтай, Байгууллагын нээлттэй байдлын үзүүлэлт 73,1 хувь, Яамдын ерөнхий үнэлгээгээр 73,85 хувьтай гарсан байна.
Төрийн байгууллагын албан хаагчид жилд дунджаар 100 гаруй тайлан бэлтгэдэг. Тайлан мэдээллийн боловсруулалт, дараагийн шатанд ашиглах байдлыг сайжруулах шаардлагатай байгааг дурдлаа.
Тухайлбал Засгийн газрын гомдол мэдээлэл хүлээн авах 11-11 төвд хагас жилийн байдлаар 1,6 сая гомдол хүлээн авсан тайлан гарсан. Гэвч үүнийг задалж өргөдөл, санал, хүсэлт зэргээр ангилах нь зүйтэй. Гомдлын шинжтэйг ялгаж, шийдэгддэг, шийдвэрлэдэг байх ёстойг хэллээ.
Сургалтад БОАЖЯ болон харьяа газруудын 120 гаруй албан хаагч танхимаар болон цахимаар оролцов.
0 cэтгэгдэлтэй