Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн Их хамба, 30 дахь Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ламтанг сэнтийд залах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны товыг гаргажээ.
Тодруулбал арваннэгдүгээр сарын 18-нд буюу XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилийн Өвлийн тэргүүн харагчин гахай сарын Шинийн 5-ны өдөр Батцагаан цогчин дуганд болох аж.
Эргэн сануулбал өнгөрсөн сард соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц үүрэгт албанаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаар түүний оронд лхаарамба Д.Жавзандоржийг томилохоор болсон юм.
0 cэтгэгдэлтэй