Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан цэрэг амиа алдсан асуудлаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж хэлэхдээ “Цэргийн ангид байгаа камеруудад үзлэг хийж, тухайн бичлэгүүдийг үзэх хүсэлтийг ар гэрийнхний зүгээс гаргасан. Хүсэлтийн дагуу өмгөөлөгчөөр нь дамжуулж Эрүүгийн хуулийн Хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4.1-т заасны дагуу хүсэлтийг хангаж шийдвэрлэж, өчигдөр бичлэгийг үзүүлэхээ мэдэгдсэн.
Буяны ажилтай холбогдуулан өнөөдөр 13:00 цагт бичлэгийг үзэх хүсэлт ирүүлснийг ханган шийдвэрлэж байна.
Цэргийн ангид байсан найман камерын бичлэгт үзлэг хийсэн” гэлээ.
0 cэтгэгдэлтэй