Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатарын санаачилгаар өвөлжилт хүндрэх нөхцөл үүсэж байгаатай холбогдуулан мал сүргийг эдийн засгийн эргэлтэд оруулан, хоргодол багатай даван туулах зоригоор “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийн хүрээнд сум бүрд түүхий эд бэлтгэлийн хоршоодоор дамжуулан мал, мах бэлтгэлийн системийг хэрэгжүүлж эхэллээ.
Тус ажлын хүрээнд орон нутгийн мах боловсруулах үйлдвэрүүдийн төлөөлөл Эрдэнэ хүнс ХХК-ийн захирал Ж.Батжаргал, Лүн сумын Эрүүл мах эко хүнс ХХК-ийн захирал Н.Болдбаатар болон Аргалант, Баянхангай, Баян-Өнжүүл, Бүрэн, Лүн, Өндөрширээт, Эрдэнэ, Эрдэнэсант сумын “Мал, мах бэлтгэлийн хоршоо”-ны төлөөллийг хүлээн авч уулзаа.
Уулзалтаар:
1. Цаг үеийн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан үйл ажиллагаа нь түр зогссон Лүн сумын Мах боловсруулах үйлдвэрийг түр хугацаанд ажиллуулахаар тохиролцож малчдын бэлтгэсэн махыг суманд төвлөрүүлж сумын Мал, мах бэлтгэлийн хоршоогоор дамжуулан худалдан авах
2. Эрдэнэ сумын Эрдэнэ хүнс ХХК-ийн Мах боловсруулах үйлдвэр өвөлжилт хүндэрсэн сумдын Мах бэлтгэлийн хоршоодоор дамжуулан амьд хонийг 300-500 тоо суурилсан тохиолдолд өөрсдөө тээврийг хариуцан худалдан авах
3. Цас зудын эрсдэл өндөртэй 3 сумын 3 хоршоонд АХС-с 90,0 сая төгрөгийн зээл олгож, мал мах худалдан авах боломжийг бүрдүүллээ.
0 cэтгэгдэлтэй