Аварга О.Хангай, гарьд Ц.Бямба-Отгон тэргүүтэй 128 бөх барилдана

2023-11-14 213 0

Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу “Монгол бахархлын өдөр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд 13:00 цагаас эхэлнэ.

Өнөөдрийн барилдаанд улсын аварга О.Хангай, гарьд Ө.Бат-Орших, Ц.Бямба-Отгон, улсын заан Б.Бат-Өлзий, Ц.Одбаяр, М.Лхагвагэрэл, улсын харцага Н.Золбоо тэргүүтэй улс, аймаг, сумын цолтой 200 бөх бүртгүүлжээ.

Өнгөрсөн жилийн барилдаанд аварга П.Бүрэнтөгс түрүүлж, О.Хангай үзүүрлэж байжээ.

Холбоотой мэдээ