23 байршилд зэрлэг амьтад уух устай боллоо

2023-11-13 199 0
  • Юнител групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд зэрлэг амьтдын амьдрах орчныг сайжруулах зорилгоор 2021 оноос хойш 3 дахь жилдээ нийт 23 байршилд хөв цөөрмийг байгуулжээ.

    Энэхүү санаачилга нь Юнител группийн инженер техникийн баг алслагдсан сум суурин, багуудад сүлжээ нэвтрүүлэхээр хүний төвлөрөл байхгүй онгон зэлүүд байгальд очиж ажиллах үедээ зэрлэг амьтад усгүйдэх, харангадах аюул тулгарсан байгааг анзаарч, хөв цөөрөм байгуулах санааг гаргаснаар хэрэгжиж эхэлсэн юм.

    2021 онд Говь-Алтай аймгийн Бугат суман дахь их говийн дархан цаазат газар 3 хөв байгуулсан нь үр дүнгээ өгч, тухайн бүс нутгийн аргал, янгир, ирвэс, бөднө шувуу зэрэг зэрлэг ан амьтад цөөрмийн уснаас ундаалж байгаа нь тэнд байршуулсан камерт бичигдэн үлдсэн байна.

    зураг

    Өмнө байгуулсан хөв үр дүнгээ өгч эхэлсэн тул хөв байгуулах ажлаа үргэлжлүүлж 2022 онд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум, Дундговь аймгийн Дэлгэрхангай сум, “Их газрын чулуу” байгалийн цогцолбор газруудад дөрвөн хөвийг нэмж байгуулсан юм. Харин энэ онд

  • Говийн их ДЦГ-ын “Б” хэсэг
  • Говийн бага ДЦГ
  • Хөх Сэрхийн нурууны УТХГ
  • Хан Хөхийн нурууны УТХГН
  • Их газрын чулууны БЦГ
  • Тужийн нарсны БЦГ
  • Ховд аймаг
  •  Говийн их ДЦГ-ын “А” хэсэг
  • Тост тосон бумбын нурууны БНГ
  • Горхи-Тэрэлжийн БЦГ гэсэн тусгай хамгаалалттай газруудын 16 байршилд БОАЖЯ-тай хамтран хөв цөөрөм байгуулсан юм.
  • зураг

    “Хөв цөөрөм байгуулахдаа ус нэвтрүүлдэггүй мембран, байгалийн чулуу ашиглан гарын доорх материалаар хийхэд хялбар, хэмжээ бага ч ач холбогдол маш ихтэй. Хэрвээ та Монгол орныхоо байгалийн сайханд зорилготой аялж, зэрлэг амьтдын ундны усны хэрэгцээг хангах хөв цөөрөм байгуулахыг хүсвэл ЭНД дарж зааврыг харна уу.”   

    Онгон зэлүүд байгаль, зэрлэг амьтдаа хамгаалж, хөв цөөрөм байгуулан зорилготой аялахыг Юнител группийн залуус уриалж байна.

Холбоотой мэдээ