Олон нийтийн газар эмэгтэй хүний биед халдаж буй бичлэг цахим орчинд тарсан.
Уг асуудлыг Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст шалгаж байгааг албаны эх сурвалж мэдээлэв. Зарим хүн энэ бичлэгийг ямар нэг кино, жүжгийн сурталчилгааны ажил байх магадлалтай гэж үзэж байгаа ч цагдаагийн байгууллага одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.
Зөрчлийн тухай хууль
5.2 дугаар зүйл.Танхайрах
1.Олон нийтийн газарт, эсхүл орон байранд:
1.1.хэрүүл маргаан үүсгэж;
1.2.бусдыг өдөөн хатгаж;
1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;
1.4.олон нийтийг үл хүндэтгэж;
1.5.үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
5.3 дугаар зүйл.Хүний биед халдах
1.Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
0 cэтгэгдэлтэй