Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVI хуралдаан өнөөдөр хуралдлаа.
Энэ үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням нийслэлд баригдах гал унтраах ангитай холбоотой мэдээлэл өгөв.
Тэрбээр “Хуульд 10,000-аас дээш хүн ам төвлөрсөн суурин газарт гурван километрийн радиусад гал унтраах аврах анги байгуулна гэж заасан байдаг.
Нийслэлд социализмын үед байгуулсан гал унтраах ангиуд үйл ажиллагаа явуулж байгаа. Хүн хүч, очих хугацаа хүрэлцэхгүй, хол зайтай зэрэг олон асуудал бий. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2023 онд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд газар олгож, дээр нь холболтын зураг батлуулаад бэлэн болчихсон. Энэ хороонд гал унтраах анги байгуулах зайлшгүй хэрэгцээтэй. Ингэснээр гэр хороололд гарсан галыг шуурхай очиж унтраах боломж нээгдэнэ.
Цаашид нийслэлийн хэмжээнд 35 гал унтраах ангийг шинээр байгуулж байж бүрэн аврах ажиллагааг зохион байгуулах, гал гарсан үед шуурхай очих боломж нээгдэнэ.
Хуурай мухартад Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар гал унтраах анги барьсан. Зөвхөн зуслангийн бүсийн галыг унтраах зориулалтаар үйл ажиллагаа явуулж байгаа” гэв.
0 cэтгэгдэлтэй