Энэтхэг улсад болсон уулын дугуйн Ази тивийн Аварга Шалгаруулах Тэмцээний/АШТ/ уулын уруу буух буюу Downhill төрөлд манай улсаас хоёр тамирчин өрсөлдөж, нэг хүрэл медальтай эх орондоо иржээ.
Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээлснээр тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд Т.Батбаяр аравдугаар байрт орсон бол өсвөр үеийнхний ангилалд Г.Түвшинбаатар хүрэл медаль хүртсэн байна.
Унадаг дугуйгаар уулын уруу буух төрөлд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны медаль хүртсэн тамирчин Г.Чингүүн. Тэрбээр 2022 оны өсвөр үеийнхний Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байжээ.
0 cэтгэгдэлтэй