Хотын замын хөдөлгөөний эрчим удааширсан шалтгааныг тогтоов

2023-11-09 127 0

2023 оны 11-р сарын 08-ны өдрийн 15:00 цагаас эхлэн Улаанбаатар хотын гудамж замд хөдөлгөөний ачаалал үүсэж тээврийн хэрэгслийн эрчим удааширсан шалтгаан нөхцөлийг тогтооход:

1. СХД-ийн нутаг 5-р баазын уулзвараар нийт 28 удаа галт тэрэг явж өнгөрсөн. Тухайн гармыг цас орсны улмаас хааж цасыг цэвэрлэсэн.

2. БГД Эрчим хүчний гудамжинд ачааны автомашин шалтгаан тодорхойгүй эвдэрч зогссон.

3. Цас орсны улмаас авто зам дээр халтиргаа гулгаа үүсэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим удааширсан.

4. ХУД-ийн ХААИС-ийн зүүн талд ачааны автомашин шалтгаан нь тодорхойгүй эвдэрч зогссон зэрэг шалтгаануудаас үүдэлтэй авто замын түгжрэл саатал бий болсон байна.

Гудамж замын хөдөлгөөн зохицуулалтад нийт 142 цэгт 284 алба хаагч, 68 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд соёлтой, хүлээцтэй хандаж Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Холбоотой мэдээ