“Монгол хаан” жүжгийг Сингапурын “Сэндс” театрт 30 мянга гаруй үзэгч үзжээ

2024-11-06 63 0

Сингапурын алдарт “Марина Бэй Сэндс” театрт анх удаа “Монгол хаан” жүжгийг гурван долоо хоног тоглосон бөгөөд хаалтын тоглолтоо англи хэлээр тогложээ.

Тус жүжигт Азийн соёлын тэргүүлэх компанийн нэг “Base Entertainment Asia” хөрөнгө оруулсан байна.  Жүжгийг нийт 22 удаа тоглохдоо 10 удаа англи хэлээр, 12 удаа монгол хэлээр тоглож 30 мянга гаруй үзэгчдэд толилуулжээ.

“Монгол хаан” жүжгийн гол дүрийг бүтээсэн МУГЖ Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Ш.Доржсүрэн, У.Уранчимэг, жүжигчин О.Дөлгөөн, О.Самданпүрэв нар англи хэлээр ээлжлэн тоглож, олон улсын үзэгчид толилуусан юм. Түүнчлэн жүжгийн англи хувилбарын гол дүрүүдийг Холливудын жүжигчин Рон Юан, Марк Дакаскос, Леонард Ву, мисс А.Баярцэцэг, Америкт жүжигчнээр ажилладаг Г.Занабазар нар бүтээсэн юм. Мөн энэхүү жүжиг нь дэлхийд Монгол Улсын соёлын томоохон сурталчилгаа болохын зэрэгцээ Монголын театрын урлагийн шинэ эринийг тунхаглаж, дэлхийн тавцанд гарч ирж буйг зарласан явдал болж байна.

Холбоотой мэдээ