Ерөнхий сайд Н.Учрал шударга ёсны илдээ далайж, зориг нь хүрч Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга нарт хариуцлага тооцож чадах уу!!!

1 цаг 44 минутын өмнө

Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Л.Алтангэрэл нь Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн олон жил нөхөрлөж байгаа цэргийн найз.

У.Хүрэлсүхийг Шадар сайд байхад Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын даргаар Л.Алтангэрэл ажиллаж байхдаа улсын нөөцийн сангаас 15 тэрбум төгрөг хувьдаа завшсан гэх хэргээр шүүгдэж байв. Түүнд шүүхээс 3.6 жилийн ял оноосон ч Өршөөлийн хуульд хамрагдсан.

Хүүк найзынхаа ивээлээр хэрэг хийж ял авсан ч Төрийн тусгай хамгаалалтын даргаар 2021 оноос хойш ажиллаж байна.

Түүний дор ажилладаг Дэд дарга нар болон Хангалтын газрын дарга нарт олон Но бий.

Жишээ нь: Дотоод хангалтын газрын дарга Бат-Очир 2026 оны Төрийн хүлээн авалтын хоол унд архи дарсыг УНҮ... ландкурезэр автомашинаар өөрийн эзэмшлийн хаусруугаа зөөж нэр бүхий албан тушаалтан дарга нарыг 2 өдөр архидуулжээ. Тэрээр дор хаяж 15 жил ажиллаад авдаг дэд хурандаа цолыг 5-хан жил ажиллаад авсан.

Дэд дарга Ууганбат нь Коп17 хурлын үеэр станц нийлүүлсэн компанид давуу байдал олгож мөнгө идсэн Бат-Очиртой холбоотой гэдгийг дотоод ажилчид жиг жуг ярьдаг.

Дэд дарга Адилтулга нь Хөвсгөл аймгийн Төрийн тахилгад ажиллахаар явахдаа цэргийн дугаар ангийн амралтанд очиж хонон ажилчидтайгаа архидаж, хоорондоо зодолдсон баримт бий гэх мэт олон зүй бус үйлдэл байгааг эх сурвалж хэлж байна.

Ийм дарга нар Төрийн тусгай хамгаалалтын газар ажиллаж байгааг Н.Учрал анхаарч тэдэнд хариуцлага тооцож чадах уу!!! Үргэлжлэл бий....

Дараагийн мэдээ
SOS: “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэнг “Агаар бохирдуулах” гэмт хэргийг үйлдэхээр завдаж байхад нь АТГ илрүүлжээ

Холбоотой мэдээ:

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (0)

  1. Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Хайлт

GDPR Compliance

We use cookies to ensure you get the best experience on our website. By continuing to use our site, you accept our use of cookies, Privacy Policy, and Terms of Service.