SOS: “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэнг “Агаар бохирдуулах” гэмт хэргийг үйлдэхээр завдаж байхад нь АТГ илрүүлжээ

2026 оны 11 сарын 24

- Үүнийг илрүүлсэн АТГ-ын мөрдөгчдөд агаар амьсгалж буй бүх монгол хүний өмнөөс талархая!-

Өчигдөр нэгэн аймшигтай мэдээ уншсан юм. “Тавантолгой түлш” ХХК-ийн удирдах албан тушаалтан “Д” хүний биед өөрийн найз хятад иргэнтэй үгсэн тохирч хүний биед хорт хавдар, угаар үүсгэгч полиакриламид, бентонил гэгч хорт нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авахаар Замын-Үүд боомтоор нэвтрүүлэх гэж байсныг АТГ илрүүлжээ гэж. Ээ дээ, захирал С.Даваасүрэн нь байх вий дээ гэж байтал бүр яг мөн байна шүү!

Арай ч дээ, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга байсан хүн шүү дээ. Химийн бодис агуулсан агуулаагүй, эрдэнэшишийн барьцалдуулагч худалдаж авч түлшээ хийе гээд байхад л “Дотоодын компаниудаасаа барьцалдуулагч авч хийнэ” гээд зөрүүдлээд байсан. Үүнийхээ дараа “Тавантолгой түлш”-ийн Гүйцэтгэх захирал болоод явчихсан.

Гэтэл “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаа урвуулан ашиглаж, тус байгууллагын 2026 оны худалдан авах төлөвлөгөөнд тусгагдсан шахмал түлш барьцалдуулагчийг худалдан авахдаа барьцалдуулагчид тавигдах техникийн шаардлагыг хангаагүй буюу хүний эрүүл мэндэд хортой химийн бодис агуулсан бүтээгдэхүүнийг өөрийн эхнэр Ц.Машчухалын санал болгосноор түүний найз нөхдийн харилцаа холбоотой БНХАУ-ын иргэн Gaoloqi-ийн ‘‘Хайнань мужийн Чэчэн олон улсын худалдааны’’ ХХК-аас 7.5 тэрбум төгрөгөөр худалдан авахаар үгсэн тохиролцож 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ТТТ-2026-941 дугаартай гэрээгээр 1000 тонн шахмал түлш барьцалдуулагч бүтээгдэхүүнийг 1 тонныг 6500 юаниар  худалдан авах гэрээ байгуулж, хувьдаа болон бусдад 1,082,000,000 төгрөгийн ашиг олох давуу байдал бий болгосон нь илэрч АТГ-ынханд баригдсан юм байна. Мөн энэ худалдан авалтынхаа улмаас гаалийн мэдүүлгийн барааны татварт  110 сая төгрөг төлж хохирол учруулсан нь ч илэрчээ.

С.Даваасүрэн бол Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд даргаар ажиллаж байгаад Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар томилогдож очсон. Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээс давж зөрүүдлэн заавал дотоодын ААН-үүдээс барьцалдуулагч авна гэсэн шаардах бичгийг “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал руу шидэлсээр эцэст нь түүнийг зайлуулж өөрөө оронд нь томилогдоод ийнхүү нийслэлчүүдийн түлшинд хортой барьцалдуулагч хийх сэдлээ хэрэгжүүлж яваад баригдлаа.

Энэ бол шударгаар шүүж чадвал хүн амын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулахуйц гэмт хэрэг мөн. Тэдний хийж буй түлшийг заавал шинжилж хорт бодисыг дахин илрүүлж олон нийтэд мэдээлэх ёстой. Тэр гэж нэрлэхийн аргагүй үмхий үнэр дотор бачууруулж хоолой хорсгоод байсан энэ бодисыг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга асан, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга асан, одоогийн “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал өөрөө, эхнэрийн хамт хийж явааг АТГ таслан зогсоогоогүй бол юу болох байсан бол?

“У.Хүрэлсүхийн цэлмэг тэнгэр” гэж бидний ярьдаг тэр нэгэн цэв цэнхэр тэнгэртэй, цав цагаан цастай, өмхий утаа угаар үнэртээгүй өвлийг санаж байна уу. Тэр үед “Тавантолгой түлш”-ийн 50 хувь нь эрдэнэшишийн цардуул суурьтай барьцалдуулагчаар, бас маш сайн чанарын нүүрсээр сайжруулсан түлшийг хийж байсан нь тэр. “Тавантолгой түлш” компанийн өмнөх удирдлагууд энэ барьцалдуулагчийг 2024 оноос хойш үнийг нь нэг ч өсгөлгүй чанарыг нь сайжруулсаар, өнгөрсөн 2025 оны өвөл 90 хувь нь цардуулын бүтэцтэй болгосон байгаа юм. Үйлдвэрийн ажилчид ч “Үйлдвэр байгуулагдсанаас хойш ийм сайн барьцалдуулагч авч хэрэглэж үзээгүй” гэцгээж байна. Гэтэл С.Даваасүрэн заавал ААН-үүдээс ав гэсэн бичгээр шахаж байсан.

Энэ бол С.Даваасүрэн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байхдаа “Тавантолгой түлш”-ийн захирал Ц.Эрдэнэбаярыг эрдэнэшишийн барьцалдуулагчийг авч түлшээ хийе гээд байхад эсэргүүцэж доломит гэгч шохойн чулуу, целлюлоз гэгч цавуунаас бүтсэн муухай үнэртэй барьцалдуулагчийг дотоодын ААН-үүдээс дахиад ав гэдэг шаардлага. Бүтэц, найрлага нь хэцүү, барьцалдуулагчийнх нь 90 хувь нь буталсан шохойн чулуу буюу замаск, 10 хувь нь целлюлоз гэдэг чулуунаас гаргаж авдаг цавуу. Иргэд үүнийг “Утаатай жилийн түлш” гэж нэрлэх болсон байна лээ. Үнэртээд байсан биз дээ, тэр гэхийн тэмдэггүй хорт хий!

Түүнийг шалгавал их зүйл илрэх учиртай. Агаарын бохирдлын үндэсний хорооны дарга асан Агаар бохирдуулах хорт хий оруулж ирж байгаад баригдсан нь маш харамсалтай. Үүнийг илрүүлсэн АТГ-ын мөрдөгчдөд агаар амьсгалж буй бүх монгол хүний өмнөөс талархая!

Дараагийн мэдээ
Орлогоосоо 2.3 их наядыг илүү зарцуулах 2027 оны төсвийг баталлаа

Холбоотой мэдээ:

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (0)

  1. Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Хайлт

GDPR Compliance

We use cookies to ensure you get the best experience on our website. By continuing to use our site, you accept our use of cookies, Privacy Policy, and Terms of Service.