МУГЖ, дуучин Г.Ариунбаатарт Ардын жүжигчин цол хүртээхээр болжээ

6 цаг 55 минутын өмнө

Улс тунхагласны баярыг тохиолдуулан Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт дуурийн дуучин Ганбаатарын Ариунбаатар Ардын жүжигчин цол хүртэхээр болжээ.

Г.Ариунбаатар олон улсын дуурийн тайзнаа Монгол Улсын нэрийг дуурсгаж, эх орныхоо сонгодог урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч юм.

Тэрбээр 1988 онд Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн. Зуунмод хотын “Хүмүүн” цогцолбор сургуулийг 2005 онд дүүргэж, 2009 онд Соёл урлагийн их сургуулийг дуурийн дуулаач мэргэжлээр төгсжээ.

Дараагийн мэдээ
14 жилийн дараа алтан тайзнаа эргэн ирсэн Гавьяат жүжигчин У.Уранчимэг

Холбоотой мэдээ:

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (0)

  1. Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Хайлт

GDPR Compliance

We use cookies to ensure you get the best experience on our website. By continuing to use our site, you accept our use of cookies, Privacy Policy, and Terms of Service.