Абу Даби хотноо болж буй жюү жицүгийн бүсний ангилалтай дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эгч, дүү хоёр амжилттай оролцож, алтан болон мөнгөн медалийн эзэд болжээ.
Тодруулбал, Ээлэн өсвөр үеийн “Teen” ангиллын цагаан бүсний төрөлд аваргалсан бол түүний дүү Ивээл “Kids-3” ангилалд мөнгөн медаль хүртсэн байна.
Тэд тэмцээнд ээжийнхээ хамт очсон бөгөөд ийнхүү гэр бүлийнх нь хамтын хичээл зүтгэл, хөдөлмөр, тэвчээр дэлхийн дэвжээнээс хос медаль хүртэх амжилтын үндэс болжээ.
Сэтгэгдэл үлдээх