“Өвлийн идэш-2026” нэгдсэн худалдаа энэ сарын 25-29-нд болно

2026 оны 11 сарын 13

Мах, дайвар бүтээгдэхүүн, сүү, цагаан идээг дундын зуучлалгүй, тогтвортой үнээр нийлүүлэх зорилготой “Өвлийн идэш-2026” нэгдсэн худалдааг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадаах талбайд зохион байгуулна.

Тус худалдаа 2026 оны арваннэгдүгээр сарын 25-ны Лхагва гарагт эхэлж, 29-нийг дуустал үргэлжлэх юм.

Нэгдсэн худалдаанд 21 аймгийн малчид, хоршоологчид оролцож, мах, дайвар бүтээгдэхүүн, сүү, цагаан идээгээ хэрэглэгчдэд шууд борлуулна.

Худалдааны үеэр Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон холбогдох байгууллагууд хамтран хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуй, аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах аж.

Дараагийн мэдээ
Гаалийн хяналтаар 5.3 кг орчим мансууруулах бодис, 3,700 гаруй “Mounjaro” тарилга илрүүлжээ

Холбоотой мэдээ:

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (0)

  1. Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Хайлт

GDPR Compliance

We use cookies to ensure you get the best experience on our website. By continuing to use our site, you accept our use of cookies, Privacy Policy, and Terms of Service.