Гаалийн ерөнхий газар энэ онд улсын хилээр мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, бүртгэлгүй эм, утаат тамхи хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлүүдийг илрүүлж, таслан зогсоосон талаар мэдээллээ.
Олон улсын нислэг, карго болон ачаа тээшинд хийсэн гаалийн хяналт шалгалтаар нийт 5,298.08 грамм буюу 5.3 кг орчим мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрүүлж, холбогдох байгууллагад шилжүүлсэн байна.
Түүнчлэн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй “Mounjaro” нэршилтэй 3,700 гаруй ширхэг тарилгын эмийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 100 гаруй үйлдлийг илрүүлэн таслан зогсоожээ.
Утаат тамхийг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан 57 үйлдлийг мөн илрүүлж, харьяалах эрх бүхий байгууллагад шилжүүлэн ажилласан талаар тус газраас мэдээлэв.
Гаалийн ерөнхий газраас иргэдийг улсын хилээр зорчихдоо холбогдох хууль тогтоомжийг чанд мөрдөж, хууль бус үйлдэлд оролцохгүй байхыг анхаарууллаа. Мөн бусдын дайвар ачааг авч явахгүй байхыг сануулсан байна.
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар
Сэтгэгдэл үлдээх