Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэн сайдын ажлаас чөлөөлөгдөх шийдвэр гаргалаа

2026 оны 11 сарын 13

Батлан хамгаалахын сайд Д.Батлут үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Тэрбээр уг шийдвэрээ улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэн гаргаснаа тайлбарласан байна.

Сайдаар ажиллах хугацаандаа хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, салбарын бодлого, зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө хүн төвтэй, хүндээ ойр ажиллахыг зорьсноо онцолжээ.

Мөн Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Ням-Осорын Учрал, Засгийн газрын гишүүд, батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн болон хамтран ажилласан бүх хүнд талархал илэрхийлсэн байна.

Өмнөх мэдээлэл
Орлогоосоо 2.3 их наядыг илүү зарцуулах 2027 оны төсвийг баталлаа
Дараагийн мэдээ
Шатахууны хомсдолоор улс төр хийсэн гэх бүлэглэлүүдийг тогтоосон уу, Ерөнхийлөгч өө?

Холбоотой мэдээ:

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (0)

  1. Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Хайлт

GDPR Compliance

We use cookies to ensure you get the best experience on our website. By continuing to use our site, you accept our use of cookies, Privacy Policy, and Terms of Service.