“Ш.Алтантуяагийн нэр төрийн төлөө” олон улсын цахим гарын үсэг цуглуулж эхэллээ

9 цаг 7 минутын өмнө

Малайзад 2006 онд амиа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоолгох, ар гэрийнхнийх нь шударга ёсыг эрэлхийлсэн тэмцлийг дэмжих зорилгоор “Ш.Алтантуяагийн нэр төрийн төлөө” олон улсын цахим гарын үсэг цуглуулах аян эхлүүлжээ. Энэ талаар Ерөнхий сайд асан Г.Занданшатар 2026 оны арваннэгдүгээр сарын 12-нд Куала Лумпур хотод хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мэдээллээ.

Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын элчийн хувиар Малайзын талд дөрвөн хүсэлт тавьж буйгаа мэдэгдэв. Үүнд ар гэрийнхний гомдол, нэхэмжлэлийг хөндлөнгийн нөлөөлөлгүй, ил тод шийдвэрлэх; Австралид байгаа хэргийн холбогдох этгээдээс мэдүүлэг авах, хууль ёсоор Малайзад авчрах нөхцөл бүрдүүлэх; өмнө нь шалгаагүй баримтуудыг шалгаж, ар гэрт мэдээлэх; шүүхийн ажиллагааны явцыг Монголын талд албан бичгээр мэдэгдэх асуудал багтжээ.

Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгт цагдаагийн алба хаагч асан Азилах Хадри, Сирул Азхар Умар нарыг 2009 онд гэм буруутайд тооцож, 2015 онд Холбооны шүүх яллах шийдвэрийг эцэслэн сэргээсэн байдаг. Гэвч хэний заавраар, ямар сэдлээр уг хэргийг үйлдсэнийг бүрэн шалгуулах шаардлагыг түүний аав С.Шаарийбуу тавьсаар байна

С.Шаарийбуу Азилахын “тушаалаар үйлдсэн” гэх мэдүүлгийг шалгуулах, мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэл авах хүсэлтээр шүүхэд ханджээ. Үүнтэй холбоотой хэлэлцүүлгийг 2027 оны нэгдүгээр сарын 12-нд хийхээр товлосон байна. 

Дараагийн мэдээ
Улстөрчдийн хэн нь юу хэлэв

Холбоотой мэдээ:

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (0)

  1. Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Хайлт

GDPR Compliance

We use cookies to ensure you get the best experience on our website. By continuing to use our site, you accept our use of cookies, Privacy Policy, and Terms of Service.