Өнгөрсөн шөнө гэр хорооллын 114 айл өрхөөс угаарын хий өссөн тухай дуудлага иржээ

2026 оны 11 сарын 12

Өнгөрсөн шөнө нийслэл хотын 114 айл өрхөөс угаарын хий өссөн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Энэ тухай Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс мэдээлснээр нэгдсэн хяналтын төвд өнгөрсөн шөнө буюу 11 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө нийт 114 өрхөөс угаарын хий өссөн тухай мэдээлэл ирж, 342 иргэний эрүүл мэнд, амь насыг аюулаас сэргийлжээ.

Гэр хорооллын айл өрхүүд алсын зай дамжуулагчтай угаарын хий мэдрэгч INTUM төхөөрөмж болон гар утсаа тогтмол асаалттай байлгах, галлагаа хийхийн өмнө зуух пийшингийн битүүмжээ сайтар шалгах, яндангийн хаалт сойлтыг хаахгүй байхыг анхаарууллаа.
-Угаарын хийн хордлогын шинж тэмдэг:

-Толгой өвдөх
-Чих шуугих
-Нүүр улайх (ягаан, хөхөлбөр туяатай болох)
-Огиулж бөөлжих
-Ханиалгах
-Ухаан балартаж унах
Гуйвж, дайвах. Эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай 103 дугаарт дуудлага өгнө.
“Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ нь Нийслэлийн Засаг даргын харьяанд байдаг бөгөөд тус байгууллагын үйл ажиллагааны зардалд энэ онд нийслэлийн төсвөөс ₮8.2 тэрбумыг зарцуулахаар баталжээ. Тус төвийн 500 гаруй ажилтан 24 цагаар ээлжлэн нийслэлийн хэмжээнд хатуу болон хийн түлш хэрэглэгч өрхүүдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, пийшин, яндангийн битүүмжлэл, ашиглалтын аюулгүй байдлыг хангах зөвлөмж өгч, эрүүл мэнд, амь насны аюулгүй байдлыг хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг байна.

Өмнөх мэдээлэл
“Акуа гарден” буюу “Авлига” хороололд Усны тухай хууль зөрчиж газар олгосныг Улсын дээд шүүх эцэслэн тогтоолоо
Дараагийн мэдээ
“Солонго-1, 2” төсөл: Орон сууцны үнийг бууруулж, урьдчилгаагүйгээр өмчлөх боломжийг бүрдүүлнэ

Холбоотой мэдээ:

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (0)

  1. Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Хайлт

GDPR Compliance

We use cookies to ensure you get the best experience on our website. By continuing to use our site, you accept our use of cookies, Privacy Policy, and Terms of Service.