Н.Учрал: Монополын эсрэг газар ажлаа хий

2026 оны 10 сарын 02

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны шуурхай штаб өнөөдөр Ерөнхий сайдын өрөөнд хуралдлаа

Шатахууны хомсдол, нийлүүлэлтийн асуудлыг эсэргүүцэж иргэд өчигдөр жагсаал зохион байгуулсан. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны шуурхай штаб яаралтай хуралдлаа.

Хуралдааныг Ерөнхий сайдын өрөөнд зохион байгуулж, шатахууны нийлүүлэлт, нөөц болон өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн байна. 

Уг хуралдааны үеэр Ерөнхий сайд Н.Учрал "Засгийн газар бензин зардаггүй. Олоод ирсэн шатахууныг импортлогч та бүхэн зарж ашгийг нь хүртдэг. Яагаад ард иргэдэд төвөг учруулахгүй түгээж болохгүй байгаа юм бэ. Олоод ирсэн нь буруутаж орлого олдог нь хариуцлагагүй хандаж болохгүй. Дэлхийн байдлыг бид засаж чадахгүй ч дотооддоо шийдэж болох асуудлаа шийдэцгээ. Монополын эсрэг газар ажлаа хий. Зарим шатахууны компаниуд монопол үүсгээд байгаа мэдээлэл байна. Ард иргэдийн шаардлага, Ардчилсан намын зүгээс тавьж буй шаардлагыг хүлээж ав. Ардчилсан нам зун Д.Батлутыг, саяхан С.Амарсайханыг огцруулах шаардлага тавьж байсан. Би шат шатанд хариуцлага тооцоод л явж байна. Цаашид ч тооцно" хэмээн мэдэгджээ. 

Дараагийн мэдээ
Г.Дамдинням сайд аа, тогтож байгаад нөөцийн савтай болсон юм уу, үгүй юм уу гэдгээ хэлээд өгөөч

Холбоотой мэдээ:

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (0)

  1. Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Хайлт

GDPR Compliance

We use cookies to ensure you get the best experience on our website. By continuing to use our site, you accept our use of cookies, Privacy Policy, and Terms of Service.