26.2 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр дахин баригдсан 30 дугаар сургуулийн барилгыг улсын комисс хүлээж авчээ

2026 оны 10 сарын 01

Баянзүрх дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй 30 дугаар дунд сургуулийн барилгыг дахин барьж, улсын комисст хүлээлгэн өгчээ.Нийслэлийн төсвийн ₮26.2 тэрбумаар баригдсан тус сургуулийн шинэ барилга 960 хүүхдийн суудалтай байна. Шинэ сургуулийн барилга нь нийт 8,545.0 м.кв талбайтай, дөрвөн блок, зоорьтой гурван давхар бөгөөд хоёр спорт заал, нэг урлаг заалтай баригджээ.

Дунд сургуулийн барилга ашиглалтад орсноор хамран сурах тойргийн хүүхдүүдийн сурч боловсрох орчин нөхцөл сайжирч, сургалтын хүртээмж нэмэгдлээ гэж албаны эх сурвалж мэдээлэв.

2024 онд мэргэжлийн байгууллагаас ашиглалтын шаардлага хангахгүй болсон гэж дүгнэснээр сургуулийн хуучин барилгыг нурааж, 2025 оны хоёрдугаар сард ажлын зураг батлагдан, шинэ барилгын ажлыг гүйцэтгэгчээр “Вишн Девелопмент” ХХК шалгарчээ.

Мөн тус дүүргийн 19 дүгээр хороонд 240 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн байна. Тус барилгыг “Ди Би Ти Би” ХХК барьжээ.

Цэцэрлэгийн барилгыг 2022-2026 оны хугацаанд нийслэлийн төсвийн 6.4 тэрбум төгрөгөөр барихаар баталсан байна.

зураг


 

Дараагийн мэдээ
Аравдугаар сарын өрнийн зурхай

Холбоотой мэдээ:

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (0)

  1. Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Хайлт

GDPR Compliance

We use cookies to ensure you get the best experience on our website. By continuing to use our site, you accept our use of cookies, Privacy Policy, and Terms of Service.