Ц.Идэрбат: Төсвийн тодотголоор ХАА-н салбарын эргэлтийн хөрөнгөд 150 тэрбум төгрөг төсөвлөсөн

2026 оны 09 сарын 30

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат яамны холбогдох албан тушаалтнуудын хамт намрын ургац хураалт болон улаан буудайн улсын нөөц бүрдүүлэлтийн ажилтай танилцаж байна. Мөн тэрбээр тариалан эрхлэгчидтэй уулзаж, улаан буудайн тушаалт, өр зээлийн асуудал болон ургац хураалтын явцад тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байгаагаа мэдээллээ.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: 

-Улсын хэмжээнд ХХААХҮЯ-ны харьяа Хөдөө аж ахуйн корпорацын мэдэлд улаан буудай хадгалах элеваторын долоон цэг үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр долоон цэг дээрээ улаан буудайн худалдан авалтууд хийгдэж байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд улаан буудайн хураалт 50 гаруй хувьтай явагдаж байгаа. Ирэх хоёроос гурван долоо хоногийн хугацаанд ургац хураалтыг бүрэн дуусгах төлөвтэй байна. Газар дээр нь танилцахад энэ жилийн хувьд тарианы гарц сайтай, улаан буудайн чанар маш сайн байгааг холбогдох лабораторийн ажилтнууд танилцууллаа. 

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголд тусгагдсан 150 тэрбум төгрөг нь хөдөө аж ахуйн салбарт эргэлтийн хөрөнгө болон тусгагдаж байгаа. Тухайн элеваторт 15-16 мянган тонн улаан буудай хүлээн авч нөөцлөх ажил өрнөж байна. Энэ хүрээнд гурилын үйлдвэрүүдийн стандартыг хангахуйц улаан буудайг авч нөөцлөн, жилийн хугацаанд үйлдвэрүүдэд эргүүлэн нийлүүлэх, ирэх жил дахин шинэ ургац нөөцлөх тасралтгүй эргэлтийн механизмын эхний алхмууд бодитоор хэрэгжиж эхэлсэн. 

Тариа хураалтын ажил саадгүй, хэвийн үргэлжилж байна. Шатахууны хомстол үүсгэхгүйн тулд Хөдөө аж ахуйн корпорацын нөөц шатахуунаар хангаж, намрын ургац хураалтыг ямар нэгэн тасалдалгүйгээр явуулах бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна гэв. 

Дараагийн мэдээ
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барилаа

Холбоотой мэдээ:

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (0)

  1. Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Хайлт

GDPR Compliance

We use cookies to ensure you get the best experience on our website. By continuing to use our site, you accept our use of cookies, Privacy Policy, and Terms of Service.