Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

2026 оны 09 сарын 30

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд 9-р сарын 3-ны өдрөөс 10-р сарын 3-ны өдөр хүртэл үргэлжилж байна. 

 

Энэ жил томуугаар өвдөх өндөр эрсдэлтэй зорилтот бүлгийн иргэд буюу 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настан, боловсрол, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, архаг суурь өвчтэй нийт 293 мянга 619 иргэнийг вакцинд хамруулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд томуугийн вакцины хамралт 67.2 хувьтай үргэлжилж, зорилтот бүлгийн 179 мянга 546 иргэн вакцинд хамрагдаад байна. Энэ жилийн улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад БНСУ-д үйлдвэрлэсэн GCFLU Quadrivalent буюу дөрвөн цэнт вакциныг хэрэглэж байна. Тус вакцин нь томуугийн А хүрээний хоёр, В хүрээний хоёр төрлийн вирус болон томуугийн өвчлөл, хүндрэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.Улирлын томуугийн идэвхжил ихэвчлэн аравдугаар сарын дунд үеэс нэмэгддэг ч энэ жил эрт эхэлж болзошгүйг нийслэлийн Эрүүл мэндийн газраас анхаарууллаа. Ялангуяа зургаан сартайгаас хоёр хүртэлх насны хүүхдийн вакцины хамралт харьцангуй бага байгаа тул эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдээ вакцинд хамруулж, томуугаас урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.

Өмнөх мэдээлэл
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж элчийн үүргээр оролцохыг УИХ-ын дарга санууллаа
Дараагийн мэдээ
Өнөөдрөөс эхлэн Баянхошууны тойрог орчмын авто замыг хааж асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ

Холбоотой мэдээ:

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (0)

  1. Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Хайлт

GDPR Compliance

We use cookies to ensure you get the best experience on our website. By continuing to use our site, you accept our use of cookies, Privacy Policy, and Terms of Service.