ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН: СОГТУУРУУЛАХ УНДАА, СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛТЭЙ БОДИС ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН АЛИВАА ҮЙЛДЭЛД ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦДОГ БОЛГОНО

2026 оны 09 сарын 22

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан 2026 оны долоодугаар сарын 25-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтэст ажиллаж, замын хөдөлгөөний хяналт, зохицуулалтын үйл ажиллагаа, теле хяналтын нэгдсэн системийн ашиглалт, хиймэл оюун ухаанд суурилсан камерын үйл ажиллагаатай танилцлаа.

 

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд замын хөдөлгөөний зөрчил илрүүлэх зориулалттай хиймэл оюун ухаанд (AI) суурилсан 2,606 камер 176 уулзвар, гарцад суурилуулан ашиглаж байгаа бөгөөд нэгдсэн хяналтын системд холбогдон ажиллаж байна. Эдгээр камер нь замын хөдөлгөөний нийт 10 төрлийн зөрчлийг автоматаар илрүүлэх хүчин чадалтай.

Мөн нийслэлийн хэмжээнд нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглагдаж буй теле хяналтын системийн нийт 6,377 камер ажиллагаанд байгаа бөгөөд үүнээс 4,113 камер нь нэгдсэн болон дэд төвүүдэд холбогдсон байна.  

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан “Амралт зугаалга, аялал жуулчлалын улирал дуусах болоогүй орон нутгийн замын ачаалал их хэвээр байна. Сүүлийн таван жилд 20 мянга гаруй авто тээврийн осол гарч 2000 гаруй хүн амь насаа алдсанаас 270 орчим нь бага насны хүүхэд байгаа юм. ХЗДХЯ-аас Тээврийн цагдаагийн газар, Орон нутгийн засаг захиргаанд Монгол Улсын босоо, хэвтээ тэнхлэгийн авто замын камерийн хяналтыг сайжруулж тоог нэмэгдүүлэх, Нийслэл, Аймаг орон нутгийн камерийн хяналтыг нэгдсэн удирдлагад оруулах бодлого баримтлан ажиллаж байна. Жил бүр 50-60 мянган жолооч шинээр хөдөлгөөнд  оролцохоор жолооны курс төгсөж өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1,7 сая орчим жолооч бүртгэлтэй байна” гэлээ.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан авто тээврийн хэрэгсэл жолоодох замын хөдөлгөөнд оролцоно гэдэг асар их үүрэг хариуцлага гэдгийг онцолж, иргэдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, өөрийгөө болон бусдын амь нас, аюулгүй байдлыг хамгаалахыг уриаллаа.

Мөн согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөлтэй бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон аливаа үйлдэлд хатуу хариуцлага тооцдог байх эрх зүйн зохицуулалтыг ХЗДХЯ-наас боловсруулж байгааг анхааруулав.

Дараагийн мэдээ
"Цагдаагийн сургалтын чанарын үнэлгээ, чиг хандлага" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа

Холбоотой мэдээ:

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (16)

  1. fdsa 2026 оны 09 сарын 22 59.153.115.20 Хариулах
    fdsafsdafsd
    1. fdsafsda 2026 оны 09 сарын 22 59.153.115.20
      fdsafdsafsda
    2. fdsaf 2026 оны 09 сарын 22 59.153.115.20
      fdsafsda
    3. fdsaf 2026 оны 09 сарын 22 59.153.115.20
      fsdafsd
    4. fdsa 2026 оны 09 сарын 22 59.153.115.20
      fdsafsdafsd
    5. dfsafsd 2026 оны 09 сарын 22 59.153.115.20
      fasdfasdfsda
    6. fdasf 2026 оны 09 сарын 22 59.153.115.20
      fdsafsdaf
    7. эу 2026 оны 09 сарын 22 59.153.115.20
      Г***й минь ээ
  2. fdsaf 2026 оны 09 сарын 22 59.153.115.20 Хариулах
    fdsafsdfsdaf
    1. fdsafsda 2026 оны 09 сарын 22 59.153.115.20
      fdsa
    2. fsdafsdfsdaf 2026 оны 09 сарын 22 59.153.115.20
      asdfasdfsadf
    3. fdsafsda 2026 оны 09 сарын 22 59.153.115.20
      fdsafdasfds
    4. fdsafdsa 2026 оны 09 сарын 22 59.153.115.20
      fdsafsdafsdafsd
    5. fdsafsda 2026 оны 09 сарын 22 59.153.115.20
      fdsafsdafasdf
    6. fdasf 2026 оны 09 сарын 22 59.153.115.20
      dsfafasdfsad
  3. fsdafsd> 2026 оны 09 сарын 22 59.153.115.20 Хариулах
    fdsqafda

Хайлт

GDPR Compliance

We use cookies to ensure you get the best experience on our website. By continuing to use our site, you accept our use of cookies, Privacy Policy, and Terms of Service.