Нийтлэл – seruuleg.mn https://seruuleg.mn Fri, 03 Nov 2023 01:59:53 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=6.5.3 ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭГ МЭДСЭНЭЭС 7 ХОНОГИЙН ДОТОР ШҮҮХЭД ХАНДАЖ БОЛНО https://seruuleg.mn/?p=768 https://seruuleg.mn/?p=768#respond Thu, 02 Nov 2023 08:51:53 +0000 https://seruuleg.mn/?p=768  

Иргэн М нь хариуцагч Н байгууллагад холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Анхан шатны шүүх “хариуцагч Н байгууллага нь үнэлгээчний тайланг төлбөр төлөгч М-д мэдэгдээгүй байна” гэж дүгнэн, эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Тус шийдвэрийг хариуцагч Н байгууллага эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг шүүх хангалаа.

Тодруулбал, давж заалдах шатны шүүх “хариуцагч Н байгууллага нь үнэлгээчний тайланг ажлын 3 өдрийн дотор төлбөр төлөгч М-д мэдэгдсэн болох нь баталгаат шуудангийн дардас бүхий баримт, мөн төлбөр төлөгч М-ийн гэр бүлийн гишүүн Ч-гийн мэдэгдэлтэй танилцаж гарын үсэг зурсан баримт зэргээр тогтоогдсон, улмаар нэхэмжлэгч М хуульд заасан гомдол гаргах 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн” гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон юм. /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7/

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=768 0
ЛАОСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА https://seruuleg.mn/?p=765 https://seruuleg.mn/?p=765#respond Thu, 02 Nov 2023 08:35:13 +0000 https://seruuleg.mn/?p=765

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхий сайдын орлогч, Батлан хамгаалахын сайд, генерал Жансамон Жаняалад тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад 2023 оны 11 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнөөдөр /2023.11.02/ Лаосын Үндэсний батлан хамгаалахын сайд, генерал Жансамон Жаняалад-ыг хүндэт харуулын хамт Батлан хамгаалах яаманд хүндэтгэн угтан авч, албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээгээр дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдал, хоёр орны найрамдалт харилцаа, түүний дотор батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа, цаашдын төлөвийн талаар харилцан санал солилцлоо.

Уулзалтын үеэр сайд нар хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа нь талуудын нийтлэг ашиг сонирхолд нийцэн, хоёр орны ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах үндсэн зарчимд тулгуурлан шинэ агуулга хэлбэрээр өргөжин, эрчимтэй урагшлан хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийлэв.

Албан ёсны айлчлалын хүрээнд Лаосын Үндэсний батлан хамгаалахын сайд, генерал Жансамон Жаняалад тэргүүтэй төлөөлөгчид Төрийн ордонд зочлон, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхав.

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=765 0
Э.Мөнхнасан: 21 аймгийн техникийн хяналтын оношилгооны төвүүдэд тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг нааж байна https://seruuleg.mn/?p=712 https://seruuleg.mn/?p=712#respond Thu, 02 Nov 2023 06:36:35 +0000 https://seruuleg.mn/?p=712

Орон нутагт 2023 оны арваннэгдүгээр сарын 1-нээс RFID буюу тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг олгох ажлыг эхлүүлжээ. Иргэд хаана очиж цахим гэрчилгээгээ наалгах, нийлүүлэлт хангалттай эсэх зэрэг асуудлаар холбогдох байгууллагаас тодрууллаа.

Зам, Тээврийн Хөгжлийн Яам(ЗТХЯ)-ны Автотээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан “Орон нутагт буюу 21 аймгийн техникийн хяналтын оношилгооны төвүүдэд иргэдийн тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг наах ажлыг арваннэгдүгээр сарын 1-нд эхлүүлсэн байгаа.

Сум, багийн иргэд аймгийн төв рүү очиж, наалгаж болно. Аймгуудын техникийн хяналтын оношилгооны төвүүдэд тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг наах ажил 2024 оны хоёрдугаар сар хүртэл үргэлжилнэ. Харин гуравдугаар сараас АТҮТ-ийн явуулын оношилгоонууд сум, багаар явж тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг наах ажлыг зохион байгуулна.

Тээврийн хэрэгслийн гэрчилгээг өнгөрсөн аравдугаар сард E-Mongolia системд бүртгэсэн учир цаасан гэрчилгээ шаардахгүй. Тэгэхээр цахим системд л бүртгүүлээгүй бол цаасан гэрчилгээгээ авч очно. Иргэний үнэмлэх зэрэг бичиг баримт шаардахгүй.

Журмын дагуу цахим гэрчилгээг автомашины урд шилний голд нааж байгаа. Цахим гэрчилгээг нааж, тээврийн хэрэгслийн зургийг техникийн хяналтын шинэ программд оруулахад нэг минут л зарцуулна.

Улсын хэмжээнд 7,500 километр хатуу хучилттай зам дагуу төлбөр авах 33 цэг, техникийн хяналтын оношилгооны 25 төв бий. Эдгээрт RFID уншигч төхөөрөмжийг суурилуулж байна.

Харин сүлжээгүй газруудад RFID уншигч төхөөрөмжийг суурилуулахаар дэд бүтцийн ажил хийгдэж байгаа. 

Улаанбаатар хотын хэмжээнд 162 цэгт 455 RFID уншигч төхөөрөмжийг суурилуулсан.

Энэ оны наймдугаар сарын эхээр төрийн үйлчилгээний авто бааз, байгууллагууд болон хувийн хэвшлийн 5,000 орчим тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг наах ажил эхэлсэн. Одоогийн байдлаар 16,500 орчим тээврийн хэрэгсэл цахим гэрчилгээтэй болсон байна.

Аравдугаар сарын мэдээллээр Монгол Улсад 1,180,000 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Эдгээрээс замын хөдөлгөөнд байнга оролцдог 970,000 тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг наахаар төлөвлөсөн.

“Бодь электроникс” компани тендерт сонгон шалгарч, тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг нийлүүлж байгаа. Тус компани нэг сая орчим цахим гэрчилгээг нийлүүлсэн байна” гэсэн мэдээллийг өглөө.

RFID уншигч нь зөвхөн өгөгдөл дамжуулах технологи учир банкны карт, нийтийн тээврийн цахим карт шиг мөнгө байршуулах боломжгүй.

Тухайн тээврийн хэрэгсэл нь RFID уншигч байршуулах хэсэгт орж ирэхэд л таньж, мэдээллийн санд өгөгдөл дамжуулах технологи. Хүний хувийн мэдээллийг дамжуулахгүй.

Зам дээр ямар нэг байдлаар хууль зөрчсөн тээврийн хэрэгслүүдийг илрүүлнэ.

Цахим гэрчилгээг үнэгүй олгоно гэдгийг өмнө нь албаныхан мэдээлж байсан билээ.

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=712 0
АНУ-ын их, дээд сургуульд оюутан солилцоогоор суралцуулах “Global UGRAD” тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ https://seruuleg.mn/?p=703 https://seruuleg.mn/?p=703#respond Thu, 02 Nov 2023 05:53:55 +0000 https://seruuleg.mn/?p=703

Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын оюутнуудад өөрсдийн сурч буй чиглэлээрээ АНУ-ын их, дээд сургуульд зэргийн бус нэг семестрийн солилцоонд хамрагдах боломжийг олгодог Global Undergraduate Exchange Program(Global UGRAD) хөтөлбөрийн бүртгэл эхэллээ.

Үүнд хамрагдах хүсэлтэй оюутнуудын цахим өргөдлийн материалыг 2023 оны арванхоёрдугаар сарын 15-ныг хүртэл хүлээн авах юм.

Тавигдах шаардлага:

  1. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн бакалаврын Монгол оюутан байх
  2. 2024 оны нэгдүгээр сарын байдлаар дор хаяж нэг семестр суралцсан байх
  3. Хөтөлбөрт хамрагдаж ирээд бакалаврын сургалтаа дуусгахад дор хаяж нэг жил үлдсэн байх
  4. Хөтөлбөрт хамрагдах үедээ 18-24 настай байх
  5. Англи хэлний чадвар сайтай байх (хамгийн доод тал нь TOEFL IBT 48 оноо авах чадвартай байх. 48-60 оноотой цөөн тооны оюутныг Англи хэлний виртуал сургалтад хамруулна. АНУ-д явагдах солилцооны хөтөлбөрт хамрагдахын тулд оюутан нь доод тал нь 61 оноо авах чадвартай байх шаардлагатай)
  6. 3.0-аас доошгүй голчтой байх
  7. Манлайллын чадвараа академик үзүүлэлт, олон нийтийн үйл ажиллагааны оролцоо, хичээлээс гадуурх үйл ажиллагаануудаараа харуулах
  8. АНУ-д өмнө нь ямар нэг байдлаар зорчиж байгаагүй буюу цөөн удаа зорчсон оролцогчид давуу талтай. АНУ-ын ногоон карт эзэмшигч монголчууд өргөдөл гаргах эрхгүй болохыг анхаарна уу.
  9. Хөтөлбөрөө дуусгаад эх орондоо буцах.

Англи хэлний шалгуураас бусад шалгуурт тэнцсэн цөөн тооны оюутнуудад нэг улирлын Англи хэлний сургалтыг санал болгодог ба үүнд орон нутгийн, хөгжлийн бэрхшээлтэй эсвэл бусад онцгой хүндэтгэх шалтгаантай оюутнуудыг хамруулна. Англи хэлний сургалт намрын улиралд явагддаг ба сургалтад хамрагдах шаардлагатай оюутнууд намар АНУ-ыг зорьж хэлний сургалтад хамрагдсаны дараагаар хөтөлбөрөө хаврын улирлаас эхлүүлнэ. Иймд эдгээр оюутнуудын хөтөлбөр жилийн хугацаатай байна.

Тэтгэлэгт багтах зүйлс:

  • Тээврийн бүх зардал: Олон улсын болон дотоодын аялал (нэр дэвшигч нь Улаанбаатар хотоос өөр газар оршин суудаг тохиолдолд дотоодод хийгдэх визтэй холбоотой аяллын зардал зэрэг орно)
  • Амьдрах буюу хоол унд, орон байрны зардал: Оролцогчид их сургуулийн дотуур байранд байрлаж, хоолны болон нэмэлт зардлын тэтгэмж авна
  • Эрүүл мэндийн даатгал: Оролцогчид өөрсдийн хөтөлбөрийн хугацаанд гэнэтийн ослын болон эрүүл мэндийн даатгалаар хангагдана
  • Визний зардал: АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт оролцогчдыг визний төлбөрөөс чөлөөлнө
  • Аяллын тэтгэмж: Оролцогчид ачаа болон аялалтай холбогдолтой бага хэмжээний бусад тэтгэмж олгоно

Глобал ЮГРАД хөтөлбөрт өргөдөл гаргахдаа алхам:

  • Хөтөлбөр хэрэгжүүлэгч World Learning-ын сурагчдын портал сайтад бүртгүүлэх: worldlearning.org
  • Онлайн өргөдлийн маягтыг бөглөж, илгээх (Онлайн өргөдлийг бөглөхийн тулд сурагч дээрх портал сайтад бүртгүүлсэн байх шаардлагатайг анхаарна уу)

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авах боломжтой.

Тус хөтөлбөрийн тухай ямар нэг асуулт, тодруулах зүйлс байвал exchange@usembassy.mn хаягт хандана уу.

 

Эх сурвалж: АНУ-ын Элчин сайдын яам

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=703 0
Монгол Улсын Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад төрийн айлчлал хийнэ https://seruuleg.mn/?p=690 https://seruuleg.mn/?p=690#respond Thu, 02 Nov 2023 04:17:05 +0000 https://seruuleg.mn/?p=690

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлитийн урилгаар 2023 оны 11 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.

Энэхүү айлчлал нь 2005 оноос хойш буюу 18 жилийн дараа Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Лаос Улсад хэрэгжиж буй айлчлал гэдгээрээ онцлог юм.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлиттэй албан ёсны хэлэлцээ хийнэ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан, Ерөнхий сайд Сонсай Сипандонг нар тус тус бараалхаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад их, дээд сургууль төгссөн лаос иргэд болон Лаос Улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзана.

 

Эх сурвалж: ЕТГ-ын ХМА

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=690 0
“УБТЗ” ХНН: Галт тэрэгний тасалбарыг өдөр, шөнийн аль ч цагт буцаах боломжтой https://seruuleg.mn/?p=679 https://seruuleg.mn/?p=679#respond Thu, 02 Nov 2023 02:56:27 +0000 https://seruuleg.mn/?p=679

Энэ сарын 01-ний өдрөөс эхлэн галт тэргээр зорчигчдын цаг завыг хэмнэх үүднээс eticket.ubtz.mn веб сайт болон “УБТЗ тасалбар-UBTZ ticket” апплейкшинээр худалдан авсан тасалбарыг өдөр, шөнийн алинд ч буцаах боломжтой боллоо. Ингэхдээ та тухайн галт тэрэг аялахаас 24 цагийн өмнө eticket.ubtz.mn веб сайтаар дамжуулан буцаах хүсэлт илгээх ёстой юм.

Цахим тасалбарын буцаалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 21-242472 дугаарын утсаар аваарай.

Онлайнаар буцаалт хийхэд анхаарах зүйлс:

1. Та галт тэрэг хөдлөхөөс 24 цагийн өмнө тасалбар буцаах хүсэлт илгээх боломжтой.

2. Таны буцааж буй тасалбарын үнийн дүнгээс 10%-ийг суутган ажлын 5 хоногийн дотор тасалбар дээрх зорчигчийн дансанд шилжүүлэх болно. /Жич: Таны буцааж буй тасалбар дээрх ЗОРЧИГЧИЙН НЭР нь буцаах хүсэлт дээрх дансны дугаар, данс эзэмшигчийн НЭР-тэй таарч байх ёстой/.

3. Хэрэв та 24 цаг дотор тасалбар буцаах тохиолдолд 1900-1949 лавлах утсанд холбогдох эсхүл өөрт ойр байрлах тасалбар худалдаалах газарт хандана уу /өртөөнд/.

4. Та холбогдох утасны дугаараа зөв бичнэ үү /шаардлагатай тохиолдолд холбоо барих 2 утасны дугаарыг заавал бөглөнө үү/

5. Таны тасалбар буцаах хүсэлт хүлээгдэж байгаа төлөвт байгаа тохиолдолд уг хүсэлтийг зорчигч өөрөө цуцлах боломжтой. Хэрэв хүсэлт хянагдаж байгаа төлөвт байгаа тохиолдолд буцаах хүсэлтийг цуцлах боломжгүйг анхаарна уу.

6. Насанд хүрээгүй хүүхдийн тасалбарыг эцэг эх болон асран хамгаалагчийн хүсэлтээр буцаалт хийнэ. Төлбөрийг эцэг эх, асран хамгаалагчийн дансанд нь шилжүүлнэ.

7. Тасалбар буцаалттай холбоотой мэдээллээ алдаатай оруулах, тасалбарын дугаарыг андуурч буцаах хүсэлт илгээсэн тохиолдолд гарах үр дагаврыг хувь хүн өөрөө хариуцна. Иймд буцаалт хийх гэж буй тасалбараа мөн эсэхийг сайтар нягтлан шалгана уу.

8. Санамжийг уншиж танилцаагүйгээс үүсэх эрсдэлийг зорчигч өөрөө хариуцна.

Эх сурвалж: “УБТЗ” ХНН 

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=679 0
НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ 5 ХУВЬ БОЛГОЖ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААРХ ӨРГӨДЛИЙГ ХЭЛЭЛЦЭВ https://seruuleg.mn/?p=673 https://seruuleg.mn/?p=673#respond Thu, 02 Nov 2023 02:24:07 +0000 https://seruuleg.mn/?p=673

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны /2023.11.01/ хуралдаан 10 цаг 31 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ш.Раднаасэд нар санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн “Ажлын хэсэгт хуулийн төслүүдэд ажиллахад хугацаа шаардлагатай байгаа тул хэлэлцэх асуудлын дараалалд багтсан Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах саналтай байна” гэв. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжлээ.

Иймд хуралдаан Хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж, 100 000 гаруй иргэдээс ирүүлсэн “Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх” талаарх нийтийн өргөдлийн талаарх хэлэлцүүлгээр эхэлсэн юм.

Хэлэлцэж буй асуудлын талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлаас ДАН системээр баталгаажсан нийтийн өргөдөл гомдлын цахим системийг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нээлтийг нь хийж, ДАН системээр баталгаажсан 389 иргэн, 453 нийтийн өргөдөл, санаачилгаас шаардлага хангасан 48 иргэний нийтийн өргөдөл цахим системд нийтлэгдэн, иргэдийн саналыг авч байна. Нийт 405 өргөдлийн давхардал, болон агуулгаар нь авч үзвэл 50.6 хувь буюу 205 нь Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг нэмэгдүүлэхтэй холбоотой саналууд байсан. Мөн Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, CEO клуб, Монголын үйлдвэрчний эвлэл зэрэг олон нийтийн байгууллагуудаас УИХ-ын даргад хандан Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг удаа дараа ирүүлснийг үндэслэн энэ саналуудыг нэгтгэж, 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэхийг дэмжиж байна  сэдэвт нийтийн өргөдлийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1 дэх хэсэгт заасны дагуу УИХ-ын албан ёсны программ хангамж D-платформын D-Өргөдөл / petition.parliament.mn / цахим системээр дамжуулан гаргасан. 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагийн байдлаар 6 хоногийн хугацаанд 101817 иргэн уг асуудлыг дэмжин саналаа ирүүлсэн тул Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2023 оны 1 дүгээр тогтоолоор баталсан Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах санал авах журмын 4.1 дэх хэсэгт заасны дагуу санал авах ажиллагааны үр дүнг Төсвийн байнгын хороонд хүргүүлж байгааг онцлон тэмдэглэв.

Мөн Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, CEO клуб, Монголын үйлдвэрчний эвлэл зэрэг олон нийтийн байгууллагуудаас ирүүлсэн албан бичигт олон улсын туршлагыг үндэслэн далд эдийн засгийг бууруулах, татварын албаны албанд мэдээллийг хуваалцах зорилгоор цахим хэтэвч болон төлбөр тооцооны хэрэгслийг шинээр амжилттай нэвтрүүлж, олон улсын туршлагыг нэвтрүүлэх, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн хангах, и-баримтын олголтыг нэмэгдүүлэх замаар иргэдийн оролцоог хангах, и-баримтын шинэчлэлийг хэрэгжүүлэх, урамшууллын хувийг 50 болгон нэмэгдүүлж, сугалаа тохирлын урамшууллыг цуцалж, дижитал хэтэвч, дуу, дүрст чат зэрэг технологийн дэвшлүүдийг нэвтрүүлэх замаар хүрэх үр дүн нь  Татварын ерөнхий газраас хийсэн танилцуулгад үндэслэсэн гэж байлаа.

Түүнчлэн дээрх тооцоо судалгаа, баримтууд болон Монголбанк, Үндэсний статистикийн хорооноос гаргасан далд эдийн засаг, и-баримтын олголтын холбогдох судалгаануудыг гаргуулан авч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах, үүнд үүрлэсэн булхай луйвар, авлига хээл хахуулийн асуудлыг илчлэх замаар НӨАТ-ын орлогыг нэмэгдүүлэх боломжтойг танилцуулгадаа онцолсон юм.

Дараа нь Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.5-д “Байнгын хороо энэ хуулийн 94.2-т заасны дагуу тухайн асуудлыг хэлэлцээд бодлогын баримт бичиг боловсруулах, хуулийн хэрэгжилтийг хангаж, зөрчлийг арилгах асуудлаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх, Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, олон нийтийн хэлэлцүүлэг, нийтийн сонсгол зохион байгуулах, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах эсэх асуудлыг шийдвэрлэж, шаардлагатай гэж үзвэл санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулна” гэж заасныг тодотгоод Байнгын хорооноос иргэдээс ирүүлсэн саналын дүнг үндэслэн татварын орчныг сайжруулах талаар холбогдох тооцоо судалгаа, дүн шинжилгээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар болсныг мэдэгдлээ. Мөн тэрбээр, 100 мянган иргэд оролцож, аливаа асуудалд саналаа дэвшүүлж байгаа нь том дэвшил гэдгийг дурдахын зэрэгцээ уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн даргалж, Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Б.Жавхлан, Д.Өнөрболор, Ц.Сандаг-Очир нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар болсныг танилцуулав.

Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж “АН аливаа татвар, төрийн дарамтыг багасгахад санаачилгатай ажилладаг. Нэмэгдсэн өртгийн албан татварын 10 хувь буураагүй ч, буцаан олголт нь 5 хувь болгох санаачилгыг УИХ дахь АН-ын бүлэг дэмжиж байна. Гэхдээ НӨАТ-ын 10 хувийг багасгахгүйгээр татварын бааз суурь нэмэгдэх асуудал сайжрахгүй, Өөрөөр хэлбэл, татварын хувь хэмжээг 5 болгон бууруулж байж татварын бааз суурь нэмэгдэнэ” гэсэн санал хэлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь “Татварыг үе шаттай бууруулах асуудлуудыг бодлогоор хийх нь зүйтэй. Төсөв өргөн барьсны дараа Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх нь төсвийг бужигнуулсан бүтэлгүй алхам” гэдгийг дурдаад “Асуудлын хүрээнд Ажлын хэсэг байгуулахдаа ирээдүйд үүсэх үр дагавар, бодит нөхцөл байдлыг судална гэдэгт үйл ажиллагааг нь чиглүүлэх нь зүйтэй” гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир төсөв батлах хуулийн хугацаа 14 хоног үлдээд байгааг тодотгоод цаашид Байнгын хороо энэ асуудалтай холбогдуулан хуулийн төсөл боловсруулах эсвэл энэ асуудлыг судлах ажлын хэсэг байгуулаад тогтоолын төсөл гаргах эсэхийг тодруулав. Түүнчлэн уг асуудалд эрдэмтэн, судлаачдын саналыг сонсох, иргэд, олон нийтийн дунд хэлэлцүүлэг хийх, Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд нийтийн сонсголыг зохион байгуулж, эдийн засгийн тооцоо, судалгаагаа, эерэг, сөрөг үр дүнг нь ил тод ярилцах шаардлагатай гэж байлаа.

Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хариултдаа, 100 мянга гаруй иргэдийн саналыг УИХ-ын цахим системээр дамжуулж авсан. Иргэд  тодорхой хуулийн төслөөр санал гаргах эрх нь нээлттэй. Тухайн асуудлыг судалж, хуулийн хүрээнд эдийн засгийн тооцоо, судалгаа, дүн шинжилгээ хийж, дараагийн шийдлийг гаргах үүрэг нь УИХ-д байгааг онцлов. Мөн тэрбээр, “Байнгын хороо ажлын хэсэг гаргаад хуульд заасан хувилбаруудаас судалж үзэж нухацтай тооцоо, судалгаа хийж, шийдлийг гаргая. Шаардлагатай бол асуудлыг УИХ-д танилцуулж, тогтоол болон бусад шийдвэрийн төсөл боловсруулж, шийдүүлж болно” хэмээх нэмэлт тайлбар өгөв.

Хууль, тогтоомжийн шаардлагыг ханган 100,000 гаруй иргэдээс ирүүлсэн “Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх” талаарх нийтийн өргөдлийн дагуу уг асуудлаар болон татварын орчныг сайжруулах талаар холбогдох тооцоо судалгаа, дүн шинжилгээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл батлахыг хуралдаанд оролцсон 12 гишүүнээс найм нь дэмжлээ.

Тогтоолын төсөлд ажлын хэсэг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, татварын ногдуулалт, төлөлт, тайлагналтыг сайжруулах, эдийн засгийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар зэрэг татвартай холбоотой эрхзүйн орчин, татварын тогтолцоонд үнэлэлт дүгнэлт өгч, дүн шинжилгээ хийн, татварын шинэчлэл хийх саналаа Төсвийн байнгын хороо, Улсын Их хуралд танилцуулж, холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллах чиглэлийг  тусгасан байв.

Байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцэн батлав

Дараа нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн энэ үеэр, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 161 хэсэг нэмэгдсэн бөгөөд үүнд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын жилийн төсвийн төсөл, төсвийн тодотголын төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцсэн эсэх, төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг хангасан эсэх, улсын төсөвт үзүүлэх нөлөөлөл, ачааллын талаар судалгаа, шинжилгээ хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах болон төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл боловсруулахад баримтлах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалыг боловсруулах үүрэг бүхий Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дэргэд байгуулан ажиллуулна гэж заасан. Энэ хүрээнд тус зөвлөл нь төсөв боловсруулахад оролцох нэг бүрэлдэхүүн байгууллага болсон бөгөөд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс боловсруулж жил бүрийн 03 дугаар сарын 15-ны дотор Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх макро эдийн засгийн үндэслэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглал нь Монгол Улсын нэгдсэн төсвийн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулах үндэслэл болохоор Төсвийн тухай хуульд тусгагдсан байдгийг гишүүдэд танилцуулсан.

Мөн хуульд тусгагдсан нэмэлт чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд орон тооны зөвлөлийн шинэ дарга, гишүүдийг томилж ажилд нь оруулах асуудал байгааг дурдаад Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 161.2-т зөвлөл нь 7 гишүүнээс бүрдэх бөгөөд Төсвийн байнгын хороо нээлттэй сонгон шалгаруулалтаар хүн тус бүрээр шалгаруулж, Улсын Их Хурал энэ хуульд заасан журмын дагуу томилж, чөлөөлнө гэж заасныг мэдэгдсэн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Өнөрболор нар асуулт асууж, үг хэлсний дараа Байнгын хорооны тогтоолын төсөл батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжлээ. Уг тогтоолын төсөлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн ахалж, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгасан байв.

Үргэлжлүүлэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах санал бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төсөл батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь  дэмжлээ. Уг тогтоолын төсөлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрмийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир ахалж, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Х.Баделхан нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгасан байлаа.

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2023 оны 09 дүгээр 29-ний өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн  2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн танилцуулсан.

Тэрбээр, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн  2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт 21 хууль, найман тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг холбогдох Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцсэнийг дурдаад Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хууль, тогтоолын төсөл нэг бүрээр хэлэлцэн ажиллаж, зарчмын зөрүүтэй нийт 45 санал бэлтгэсэн гэв.

Уг ажлын хэсэг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ш.Адьшаа, П.Анужин, Т.Аубакир, Э.Бат-Амгалан, Ж.Батсуурь, Б.Баярсайхан, ГДамдинням, М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж, Ц.Сэргэлэн, Ц.Туваан, Г.Тэмүүлэн, Д.Цогтбаатар, Ц.Цэрэнпунцаг, Н.Энхболд, Ж.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй ажилласан байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд зарим хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд ирүүлсний дагуу Эдийн засаг болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нар тус тус танилцуулсан.

Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Ц.Сандаг-Очир, Б.Баттөмөр нар  асуулт асууж, санал хэлсэн бөгөөд хууль, тогтоолын төслүүдтэй холбогдуулан Ажлын хэсэг, Байнгын хороод болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан.

Тухайлбал,Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд “өмнөх жилийн төлөвлөлт, зарцуулалт, үйл ажиллагааны үнэлгээ.” гэсэн агуулгатай 1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэсэн агуулгатай 3 дугаар зүйл нэмэх ажлын хэсгээс гаргасан саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Түүнчлэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 10.3 дахь хэсгийг “Стратегийн орд эзэмшигч төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотой Монгол Улсын Их Хурлын шийдвэрийн дагуу нүүрсийг харилцан ашигтай, тогтвортой урт хугацаанд худалдах гэрээг байгуулахад энэ хуулийн 10.2 дахь хэсэг хамаарахгүй” гэж өөрчлөн найруулж, “Энэ хуулийн 10.3-т заасан гэрээг байгуулахдаа тухайн бүтээгдэхүүний биржийн арилжааны дундаж үнийг баримтална” гэсэн агуулгатай 10.4 дэх хэсэг нэмэх ажлын хэсгийн саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

Харин ажлын хэсгээс гаргасан Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт “улсын тусгай хэрэгцээний газрын газар зохион байгуулалтыг эрхлэх” гэсэн агуулгатай 23.2.16 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд төслийн 2 дугаар зүйлд “төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшил, ашиглалтад байгаа газар дээр хууль бусаар баригдсан барилга, объектыг төрийн өмчид хураан авах ажлыг зохион байгуулах” гэсэн агуулгатай 23.2.23 заалт нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжсэнгүй.

Түүнчлэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн 2 дахь заалтад “төсвийн ил тод, хариуцлагатай байх зарчимд нийцүүлж төсвийн төлөвлөлтийг дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрөөр төлөвлөн, хөтөлбөр, арга хэмжээний үр дүн болон үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлж түүнтэй уялдсан төсвийн зардлыг тооцож боловсруулж байх;” гэсэн агуулгатай дэд заалт, мөн “Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн дагаж мөрдөх хугацааг сунгах тухай хуулийн төслүүдийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасугай.” гэсэн агуулгатай 3 дахь заалт, “Энэ тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.” гэсэн 5 дахь заалт тус тус нэмэх Ажлын хэсгийн саналуулыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх  дэмжсэн юм.

Иймд Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн  2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=673 0
Монгол Улсын Ерөнхийлөгчийг гэргийн хамтаар Вьетнам Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа https://seruuleg.mn/?p=667 https://seruuleg.mn/?p=667#respond Thu, 02 Nov 2023 01:53:28 +0000 https://seruuleg.mn/?p=667

Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 оны 11 дүгээр сарын 1-5-ны өдрүүдэд Вьетнам Улсад төрийн айлчлал хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ванг Тыөнг гэргий Фан Тхи Дамын хамт Ерөнхийлөгчийн ордны өмнө албан ёсоор угтлаа.

Угтах ёслолын үеэр БНСВУ-ын Төрийн хүндэт харуул жагсаж, хөгжимд хоёр орны төрийн дуулал эгшиглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч болон түүний гэргийд цэцгийн баглаа барьж, дунд сургуулийн сурагчид хоёр улсын төрийн далбаатай мэндчиллээ.

Төрийн тэргүүн нар хоёр талын албан ёсны төлөөлөгчдийг харилцан танилцуулсныхаа дараа цэргийн хүндэтгэлийн парад үзэж сонирхлоо.

Угтах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ванг Тыөнг нар албан ёсны хэлэлцээ хийхээр уулзалтын танхим руу явлаа.

зураг

зураг

зураг

Хо Чи Минийн бунханд хүндэтгэл үзүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дайнд амь үрэгдсэн дайчдын хөшөөнд өчигдөр цэцэг өргөв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг гэргийн хамтаар Дайнд амь үрэгдсэн дайчдын хөшөөнд хүрэлцэн ирэхэд БНСВУ-ын Төрийн хүндэт харуул жагсаж угтлаа.

зураг

Хөшөөнд цэцэг өргөх үед үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд гашуудлын ая эгшиглэв.

Дайнд амь үрэгдсэн дайчдын хөшөөг үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө болон эх орноо хамгаалах үйл хэрэгт эрэлхэг зоригтой тэмцэж, амь эрсэдсэн цэрэг эрсийн алдар гавьяаг мөнхөлж, үүрд санан дурсах зорилгоор босгожээ.

Тус цогцолбор нь 12,000 ам метр бүхий талбайг хамарсан 12.6 метр өндөртэй бөгөөд амь үрэгдсэн баатрыг харуулсан хөшөө юм. Тавцангийн их бие нь дөрвөлжин хэлбэртэй бөгөөд 8.7 метр өндөр, суурь нь 0,9 метр зузаантай. Ойролцоох цэнгэг усны цөөрөм нь 1,255 м.кв талбайтай, 1,620 м.кв талбай бүхий ногоон байгууламжийг хамарсан байдаг.

зураг

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч гэргийн хамт Хо Чи Минийн бунханд хүндэтгэл үзүүлэв.

Вьетнамын ард түмний удирдагч Ерөнхийлөгч Хо Чи Минийн бунхан нь Ханой хотын Ба Динь-ий талбайд байрладаг бөгөөд Ерөнхийлөгч Хо Чи Минь 1945 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр энэ талбайд бүх нийтийн анхны цуглааныг зохион байгуулж, Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Улс байгуулагдсаныг зарлан тунхагласан.

зураг

1973 оны 09 дүгээр сард бунхны барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд 1975 оны 6 дугаар сарын 16-нд барьж дуусгаж, мөн оны 8 дугаар сарын 26-нд албан ёсны нээлтийг хийжээ.

Бунхан нь дөрвөлжин хэлбэртэй, хааш хаашаагаа 30 метр өргөнтэй, өндөр нь 21.6 метр бөгөөд 7 баллын хүчтэй газар хөдлөлтийг тэсвэрлэхээр баригдсан байна. Бунхны нийт талбайн хэмжээ 21,000 метр хавтгай дөрвөлжин болно.

зураг

зураг

Эх сурвалж: ЕТГ-ын ХМА 

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=667 0
Давж заалдах шатны шүүх Ц.Хуланд оноосон ялыг хөнгөрүүлж, Б.Отгонбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөв https://seruuleg.mn/?p=664 https://seruuleg.mn/?p=664#respond Thu, 02 Nov 2023 01:38:33 +0000 https://seruuleg.mn/?p=664

Яруу найрагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өчигдөр боллоо.

Уг хуралдаанаар Ц.Хуланд анхан шатны шүүхээс оноосон есөн жил зургаан сарын хорих ялыг найман жил нэг сар болгон хөнгөрүүлэн өөрчилсөн байна.

Мөн Б.Отгонбаатарыг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн хэмээн Нийслэлийн Эрүүгийн Хэргийн Давж Заалдах Шатны Шүүхийн Тамгын Газраас мэдээлэв.

Анхан шатны шүүхээс Б.Отгонбаатарт найман жилийн хугацаагаар хорих ял оноож байв.

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=664 0
УЛААНБААТАР-ӨЛГИЙ ЧИГЛЭЛИЙН ӨНӨӨДРИЙН НИСЛЭГ ЦУЦЛАГДЛАА https://seruuleg.mn/?p=658 https://seruuleg.mn/?p=658#respond Wed, 01 Nov 2023 09:49:29 +0000 https://seruuleg.mn/?p=658

Улаанбаатар-Өлгий чиглэлийн 2023 оны 11-р сарын 01-ний өдрийн ОМ071 дугаарт аяллын нислэг Өлгий хотын цаг агаарын давагдашгүй нөхцөл байдлын улмаас цуцлагдаж байна.

Өлгий нисэх буудлын орчимд үүлний суурь өндрийн зөвшөөрөгдөх хэмжээ агаарын хөлгийн буулт үйлдэхэд шаардлагатай үзэгдэх орчныг хязгаарлаж байгаа тул нислэгийн аюулгүй ажиллагаа, зорчигчдын аюулгүй байдлыг хангах шаардлагын дагуу тус чиглэлийн нислэгийг үйлдэх боломжгүй байна.

Тийз буцаалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийн 11-333-999 дугаарт холбогдон авна.

Нислэгийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангаж ажиллах нь зорчигч, үйлчлүүлэгчдийнхээ өмнө хүлээсэн үндсэн үүрэг тул Та бүхнийг байгалийн давагдашгүй хүчин зүйлийг ойлгон хүндэтгэлтэй хандана гэдэгт итгэж байна хэмээн МИАТ ТӨХК-аас мэдээллээ.

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=658 0